Мэдээ мэдээлэл

“Дүнжингарав-2010”-д түрүүлж, айрагдсан морьдын медаль

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор хийж буй хаврын бүсийн уралдаан “Дүнжингарав-2010”-т түрүүлж айрагдсан морьдод олгох медаль бэлэн боллоо.

Түрүүлсэн моринд алт, аман хүзүү, айргийн гуравт орсон морьдод мөнгө, айргийн дөрөв, тавд ирсэн морьдод хүрэл медаль тус тус олгоно. Энэхүү медалиуд дээр нэрт хүлэгч Хардэл жанжин бэйс Пүрэвжавын “Идэр хээр” азарганы дүр, төрхийг товойлгон урласан юм. Бага гарын мөнгөн аяганы амсарын чинээ хэмжээтэй энэхүү медаль хэний хүүгийн ямар хүлгүүдийн магнай дээр гялалзахыг харахад ганцхан хоног үлдээд байна.

“Дүнжингарав 2010” хаврын бүсийн уралдааны азарганы түрүү, айраг ММСУХ-ноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хаврын бүсийн томоохон уралдаан “Дүнжингарав” өтгөн сайхан боллоо.
“Сэцэнханы хурд-2016” зүүн бүсийн уралдааны хурдан эрлийз дээд насны албан ёсны цуваа 1.Дорнод аймгийн Матад сумын уугуул Монгол Улсын Алдарт Уяач Бат-очирын Цэндбаатарын хээр үрээг уралдаанч хүү Г.Хүслэнбаяр унаж түрүү магнайд хурдлууллаа
Олон улсын морин уралдааны холбооны 53 дахь их хурал Франц улсын нийслэл Парис хотод боллоо. Монголын морин спорт, уяачдын холбооны төлөөлөгчид Олон улсын их хуралд Монгол улсаа төлөөлж оролцлоо.