Мэдээ мэдээлэл

“Дүнжингарав 2010” хаврын бүсийн уралдааны азарганы түрүү, айраг

ММСУХ-ноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хаврын бүсийн томоохон уралдаан “Дүнжингарав” өтгөн сайхан боллоо.

Энэ жилийн уралдаанд газар газраас олон хурдан буян цуглаж, зах хязгаарын аймгуудаас ч уяачид олноороо ирсэн. Азарга, их нас, соёолонг бүртгэж дуусч байх үед тус бүр 300гарч мордсон нь зарим жилийн улсын наадмынхаас ч өндөр тоо юм. Энэ “наадамд” 293 азарга уралдснаас

1.Төв аймгийн Баян сумын уугуул, УИХ-ын гишүүн, Монгол Улсын шадар сайд М.Энхболдын зээрд түрүүллээ.

2.Дорнод аймгийн Матад сумын уяач Д.Цэндбаатарын “Тугал ухаа” азарга наадамчин олны сэтгэлийг хөвсөлзүүлэн хөдөлгөсөн. Энэ хурдан азарга түрүүлж яваад барианы тавиланд орохын өмнөхөн хадуурч аман хүзүүдсэн юм. 

3. Сэлэнгэ аймгийн Зүүн хараа сумын Болдбаатарын “Хөөрхөн зээрд”,

4. Өмнөговь аймгийн Булган сумын уугуул Намдагийн Хүрлээгийн “Хүрэн халзан”,

5. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул Тагарваа хутагтын “Далай зээрд” тус тус хурдаллаа. Айргийн дөрөвт хурдалсан Н.Хүрлээгийн “хүрэн халзан” ММСУХ-ноос шалгаруулж зарлсан “Монгол Улсын 2009 оны өндөр чансаатай есөн азарга”-ны наймдугаарт шалгарч байсан юм. 

 

"Монгол уяач-3000" уяачдын зөвлөлгөөн Сүхбаатар аймгийн баруун урт хотод зохион байгуулагдлаа "Монгол уяач-3000" уяачдын зөвлөлгөөний эхэнд Монгол улсын Шадар сайд, ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболдын мэндчилгээг уяачдад Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн уншиж танилцуулав.
“Алтан морь” шагнал Азийн морин уралдааны холбооны дээд шагнал боллоо Цаашдаа “Алтан морь” шагнал 2 жил тутам зохион байгуулагдах Азийн морин уралдааны холбооны бага хурлын үеэр уламжлал болгон морин спортыг хөгжүүлэх үйлсэд онцгой гавъяа байгуулсан дэлхийн морины зүтгэлтэнд олгогдоно.