Мэдээ мэдээлэл

Олон улсын морин уралдааны холбооны 53 дахь их хурал Франц улсын нийслэл Парис хотод боллоо.

Монголын морин спорт, уяачдын холбооны төлөөлөгчид Олон улсын их хуралд Монгол улсаа төлөөлж оролцлоо.

Франц улсын нийслэл Парис хотод Олон улсын морин уралдааны холбооны 53 дахь их хурал 2019 оны 10 дугаар сарын 07, 08-ны өдрүүдэд боллоо. Тэртээ 1963 онд Парис хотноо анхны хурлаа хийж байсан бөгөөд тухайн үед 9 орны 14 төлөөлөгч оролцож байсан бол энэ удаагийн хуралд 50 гаруй орны төлөөлөгчид оролцож байгаагаас дэлхийн хурдан морины хөгжил эрчимжиж олон улсын морин уралдааны үйл ажиллагаа өргөжин тэлж буйг харж болохоор байна. Хурлыг нээж олон улсын морин уралдааны холбооны тэргүүн Луис Романет үг хэлэхдээ Морин уралдааны хөгжлийн замд ямар нэгэн саад бэрхшээл гарах үед бил хамтын хүчээр үргэлж давж ирсэн юмаа гэдгийг онцлоод хуралд оролцогсдод амжилт хүссэн юм. 

 

МАНАЙ ХОЛБОО БАЙГУУЛАГДСАНЫ 15 ЖИЛИЙН ОЙН ЖИЛ, ОНЦЛОГ ҮЙЛ ЯВДАЛ ДҮҮРЭН БАЙНА ММСУХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд М.Энхболдоос дараах асуултанд хариу авлаа.
ХУРДАН МОРЬ УНААЧ ЗУРГААН ДЭД МАСТЕР ТӨРЛӨӨ ММСУХ Биеийн тамир спортын газартай хамтран хурдан морь унаач хүүхдүүдэд спортын мастер, дэд мастер цол олгох цол зэргийн ангиллын нэгдсэн журам батлан гаргасан билээ. Энэ журмын дагуу энэ жил анхны дэд мастерууд төрөн гарлаа.