Мэдээ мэдээлэл

ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболд ерөнхийлөгчийн албанаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдлөө.

Монголын морин спорт, уяачдын холбооны Тэргүүлэгчдийн хурал өчигдөр болов. Хурлаар “Дүнжингарав-2018” уралдааныг зохион байгуулсан талаарх Комиссын даргын мэдээллийг сонсож, хариуцлага тооцох асуудлыг хэлэлцлээ.

“Дүнжингарав-2018” уралдаан холбогдох дүрэм журмыг зөрчсөн, зохион байгуулалт, эмх цэгц муу болсон гэж хурлаас дүгнэв. Түүнчлэн иргэд, олон нийтийн болон Тэргүүлэгчдийн санал шүүмжлэлд үндэслэн дүрэм журам зөрчсөн уяачдын цолыг хураах, морь уралдуулах эрхийг тодорхой хугацаагаар хасах хүртэл арга хэмжээ авах санал дэвшүүлж, уяачдын ёс зүйг чанд сахиулах нь зүйтэй гэдэгт Тэргүүлэгчид тэмдэглэсэн байна.

ММСУХ-ны ерөнхийлөгч М.Энхболд хэдийгээр уг уралдааныг зохион байгуулахад оролцоогүй ч үүссэн нөхцөл байдалтай уялдуулан хариуцлага хүлээж, Холбооны ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг Тэргүүлэгчид хүлээн авлаа.

Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн мөн чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг ММСУХ-ны ээлжит их хурал хүртэл түр хойшлуулах нь зүйтэй гэж үзэв.

Тэргүүлэгчдийн хурлаас ММСУХ-ны ээлжит VII их хурлыг 2018 оны 5-р сард хуралдуулахаар тогтлоо.

Их хурлаар ММСУХ-ны одоогийн тэргүүлэгчид бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох нь зүйтэй гэж үзэж байгаагаа зарим гишүүд хурлын үеэр илэрхийлсэн байна.   

АЗИЙН МОРИН УРАЛДААНЫ ХОЛБООНЫ 35-Р БАГА ХУРАЛД ММСУХ-НЫ ТӨЛӨӨЛӨГЧИД ОРОЛЦЛОО Бага хуралд Азийн морин уралдааны холбооны гишүүн 25 улсын 1500 гаруй төлөөлөгчид хуран чуулж Азийн морин уралдааны холбооны Гүйцэтгэх зөвлөл, Менежментийн хороо, Азийн морины бүртгэлийн хорооны хурлууд зохион байгуулагдлаа.
“Дүнжингарав” уралдааныг зохион байгуулах комиссын даргаар ММСУХ-ны тэргүүлэгч гишүүн Ч.Ганзориг Энэ жилийн “Дүнжингарав” уралдааныг зохион байгуулах комиссын даргаар ММСУХ-ны тэргүүлэгч гишүүн “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэрийн ерөнхий захирал Ч.Ганзориг ажилласан бөгөөд ММСУХ-ны салбар Орхон аймгийн уяачдын “Эрдэнэт хүлэг” холбоо хамтран ажиллажээ.
УЯАЧДЫН ХОЛБООНЫ ЭМБЛЭМ, “ИХ ХУРД” УРАЛДААНЫ МЕДАЛЬ ТЭР БҮГДИЙГ БИД ХИЙСЭН Монголын морин спорт, уяачдын холбооны эмблем тэмдгийг зохиосон зураач, барималч Д.Хурцгэрэлтэй уулзаж, энэ бүтээл хэрхэн бүтсэн тухай сонирхсон юм.