Мэдээ мэдээлэл

ММСУХ-ны 15 жилийн нэрэмжит Монголын Уяачдын шинэ жилийн цэнгүүн болов

ММСУХ-ны 5-р их хурлаас сонгогдсон холбооны шинэ удирдлага анх удаагаа Монголын Уяачдын шинэ жилийн цэнгүүнийг 2010оны 12дугаар сарын 16 нд “PALACE” зочид буудлын “НАРАН” ресторанд хийлээ.

15.30 гэхэд уяачид “PALACE” зочид буудлын лоббид цугларч эхлэв. Хөдөө орон нутгаас уригдсан ахмад болон залуу уяачид, уяачдын холбооны тэргүүлэгчид, 2010 оны өндөр чансаатай уяачид, унаач хүүхдүүд, азарга морьдын эзэд гээд 300-гаад  зочид төлөөлөгчдийг “PALACE” зочид буудлын лоббид орж ирэхэд Дуурь бүжгийн Эрдмийн театрын хийлийн дөрвөл сонгодог ая тоглож угтав. ММСУХ-ны 15 жилийн нэрэмжит цэнгүүндээ уригдсан уяач бүрийн энгэрт улаан сарнай зүүж халуун виногоор дайлж угтав. Олон жил уулзаагүй ахмад уяачид хөөрөг зөрүүлэн мэнд усаа мэдэлцэх завсар залуучууд  анхны их хурдын азарганы аман хүзүү Буурал духтын эзэн Жамьяндорж гуай иржээ гэхэд Улсын алдарт уяач Дуламын Хорлоодой  гэдэг  чинь тэр мөн үү энгэр дүүрэн одонтой гэж байхад олон хүн уулга алдан угтах биерхүү нэгнийг хүрээлэн авч харагдлаа. Монгол улсын алдарт уяач олноо “орос” хэмээх аймгийн арслан Болд уяач байлаа. Хурданы өлгий Сүхбаатар нутгаас гэхэд Монгол улсын алдарт уяач Жамбалын Шунуу, олноо “Бураа” хэмээх Шаравын Пүрэвжав, Оюунбаатарын “Арал” хул морь гэж энэ цагт Их хурд, улс, бүсийн уралдаанд тогтмол айрагдаж байгаа хул морины унаган эзэн Халзан сумын  Рагчаагийн Ооёо уяач, Өвгөн ноён хардэл жанжин бейс Пүрэвжав, цэцэн ханы өлгий нутаг Хэнтий аймгаас Улсын алдарт уяач Гончигийн Содном, Жамсрангийн Босоожамсран, Монгол улсын Манлай уяач Алдарт хээр азарганы эзэн Сүрэнхор уяачийн хүү Оосордагва, Хоёр даншиг наадамд хурдан саарал морио түрүүлгэсэн Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Монгол улсын алдарт уяач Гомбо-Очир, Баруун бүст болсон дөрвөн даншиг наадамд хурдан буурал морио жил дараалан айрагдуулсан Өвөрхангай  аймгийн алдарт уяач Н.Отгоннасан гэсэн түмэн олны танил хурдан буянгуудын эзэд уригдсан байлаа.  17.00 гэхэд Монгол улсын шаадар сайд, ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболд тэргүүтэй уяачдын холбооны тэргүүлэгчид, ахмад уяачид,Монгол улсын Тод манлай, Манлай, Алдарт уяачид монгол цагаан эсгий дээгүүр алхаж орж ирснээр ММСУХ-ны 15 жилийн нэрэмжит Монголын уяачдын шинэ жилийн цэнгүүн албан ёсоор эхэлж ТВ9 телевизээр шууд Монгол орон даяар нэвтрүүлж эхэлсэн билээ. ММСУХ –ны 15 жилийн нэрэмжит Монголын Уяачдын шинэ жилийн цэнгүүнийг Монгол улсын шадар сайд,ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболд албан ёсоор нээж уяачдадаа шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ.

Монголын уяачид олон улсын морины “Hippologica-2009” үзэсгэлэнд амжилттай оролцоод ирлээ. Үзэсгэлэнд ММСУХ ны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн тэргүүтэй  Монгол улсын тод манлай уяач Ц,Дуламсүрэн , Монгол улсын тод манлай уяач  Ц.Аюуш Монгол улсын алдарт уяач Г,Баттөмөр Хэнтий аймгийн Морин спорт  уяачдын холбооны тэргүүн Н.Санжаадорж , Сүхбаатар аймгийн Морин спорт  уяачдын холбооны тэргүүлэгч Г.Амартайван ,Булган аймгийн Морин спорт  уяачдын холбооны тэргүүн П.Мэндбаяр
Монгол улсын 2017 оны хамгийн өндөр чансаатай их нас МОНГОЛ УЛСЫН 2017 ОНЫ ХАМГИЙН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАС
MONGOLIAN SATURDAY ХҮЛГИЙН ТҮРҮҮ MONGOLIAN SATURDAY ХҮЛГИЙН ТҮРҮҮ