Мэдээ мэдээлэл

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХУРДАН ЭРЛИЙЗ БАГА НАСНЫ АЛБАН ЁСНЫ ЦУВАА

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан ЭРЛИЙЗ БАГА НАСНЫ уралдаанд Газар газрын шандаст 48 хүлэг гарааны зурхайгаас нэгэн зэрэг эргэснээс...

1.Архангай  аймгийн Батцэнгэл сумын уугуул, Х.Энхтайваны хүрэн халзан даагыг уралдаанч 13 настай Н.Отгонжаргал унаж түрүү магнайд хурдлууллаа

2.Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын уугуул, уяач А.Батбаатарын бор даагыг уралдаанч хүү 11 настай Г.Батсүх унаж аман хүзүүнд хурдлууллаа

3.Төв аймгийн Бүрэн сумын уугуул, Х.Улам-Өрнөхийн хүрэн халзан даагыг уралдаанч хүү 8 настай Б.Цогжавхлан унаж айргийн гуравт хурдлууллаа

4.Завхан  аймгийн Тэс  сумын уугуул, Т.Ган-Одын халтар даагыг уралдаанч хүү 8 настай Э.Нямдаш унаж айргийн дөрөвт хурдлууллаа

5.Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Монгол Улсын Алдарт Уяач Т.Галбадрахын халтар даагыг. Уралдаанч хүү 9 настай М.Батцоож унаж айргийн тавд хурдлууллаа

6.Архангай аймгийн Чулуут сумын уугуул, Аймгийн Алдарт Уяач Ц.Энхболдын зээрд даагыг уралдаанч хүү 11 настай Э.Бат-Ирээдүй унаж хурдлууллаа
7.Увс аймгийн Зүүнговь сумын уугуул, Монгол Улсын Манлай Уяач Б.Далайн бор халзан даагыг уралдаанч хүү 9 настай Б.Төгөлдөр унаж хурдлууллаа
8. 
9.Завхан аймгийн Цагаанхайрхан сумын уугуул, Б.Баярдоржийн зээрд даагыг уралдаанч хүү 13 настай У.Тэмүүжин унаж хурдлууллаа
10.Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул, Д.Гантөмөрийн бор даагыг уралдаанч хүү 8 настай О.Буянзаяа унаж хурдлууллаа

ММСУХ Г.Пунцагбалжир агсны нэрэмжит төвийн бүсийн хурдан морины уралдааны тухай хэвлэлийн бага хурал хийлээ Монголын морин спорт, уяачдын холбооны санал, санаачлагын дагуу уламжлал ёсоор зохион байгуулагддаг бүсийн уралдааны тов байршлийг Монгол Улсын Засгийн газар 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хурлаараа тогтоол гаргаж
ММСУХ-ны салбар Хөвсгөл аймгийн "Дэлтэй цэнхэр"МСУХ-ны хурал боллоо. "Дэлтэй цэнхэр"МСУХ-ны тэргүүнээр МУАУ Г.Батболд сонгогдлоо.
Монгол улсын 2012 оны хамгийн өндөр чансаатай шилдгийн шилдэг 9 уяач Монгол улсын 2012 оны хамгийн өндөр чансаатай шилдгийн шилдэг 9 уяач