Мэдээ мэдээлэл

Монголын Морин Спорт Уяачдын Холбоо уриалга гаргав.

Монгол орны ихэнх нутагт цас зуд нүүрлэж, зарим аймагт гамшгийн байдалтай байгаа энэ цаг үед Монголын Морин Спорт Уяачдын Холбооны гишүүд, нийт уяачиддаа болон хурдан морь сонирхогч та бүхэндээ хандан уриалга гаргаж байна.

Малын бэлчээр, өвс тэжээл хомсдож, боодол өвс, шуудай тэжээл нэн чухал байгаа энэ үед уяач та бүхнийг халуун сэтгэлээсээ  өглөгийн гараа сунгахыг уриалж байна.

Морь уядаггүй малчин хүн гэж үгүй. Адуун сүрэг бэлчдэггүй газар нутаг гэж үгүй билээ. Иймийн учир Хурдан морины босоо цагаан хиймориор Монгол наадмын тэнгэрийг цэлмүүлж, түмэн олноо цэнгүүлэн баярлуулдаг мянга мянган уяачдыг эгнээндээ нэгтгэсэн Монголын Морин Спорт Уяачдын Холбоо ХААН банкны Барс тооцооны төвд 5015158330 дугаарын дансыг нээж өвөлжилтын байдал хүндэрч, зудад нэрвэгдсэн малчин түмэндээ халуун сэтгэлээсээ тус дэмээ үзүүлэхийг нийт гишүүд, уяачид, салбар холбоод хамтран ажилладаг байгууллага хүмүүс, морь сонирхогчид, ард түмэндээ уриалж байна.

 

 Хурдан морины босоо цагаан хийморь та бүхнийг үргэлж ивээж, Монгол түмний заяа буян үргэлж өөдөө байх болтугай

 

 Хандивын данс № 5015158330  

 

 Монголын Морин Спорт Уяачдын Холбоо

 

  2010.01.17

ММСУХ-ны 20 жилийн ойн баяр наадмын хурдан соёолонгийн албан ёсны цуваа Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой Монголын Спорт, Уяачдын Холбооны түүхт 20 жил, Дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 2 жил, Уяачдын баяр наадмын хурдан соёолонгийн уралдаанд газар газрын шандаст хурдан 136 соёолон уралдсан юм. Энэ жилийн Үндэсний их баяр наадам, Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой бүсийн хурдан морины уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан соёлонгууд морьд ирсэн байлаа.
"Айраг фестиваль" Монголын уламжлалт наадгайгаар наадамчин олныг баясгаж байна Архангай, Булган, Төв зэрэг аймгийн хамгийн сайхан амттай, уруул чимчигнүүлсэн 9 айлын айраг ирснээс Булган аймгийн Могод сумын малчин Б.Батсайханы айраг хамгийн Сайхан айргаар шалгарлаа. 
Тавантолгой ХК-ийн түүхт 50 жилийн ой “ГОВИЙН БҮСИЙН ХУРД-2016” уралдааны хурдан эрлийз дээд насны албан ёсны цуваа 1 Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул, Аймгийн Алдарт Уяач Гомбожавын Баярцогтын Өсгий цагаан зээрд морийг уралдаанч хүү Цэрэндондовын Отгонбаатар түрүү магнайд хурдлууллаа