Мэдээ мэдээлэл

Дүнжингаравын хурд-2009

Төвийн бүсийн Дүнжингаравын хурд-2009 Улаанбаатар хотын 370 жилийн ойн нэрэмжит уралдаан энэ оны 2 дугаар сарын 27-нд буюу шинийн 3-нд Төв аймагт боллоо.

Төвийн бүсийн Дүнжингаравын хурд-2009 Улаанбаатар хотын 370 жилийн ойн нэрэмжит уралдаан энэ оны 2 дугаар сарын 27-нд буюу шинийн 3-нд Төв аймагт боллоо. "Харшлалт" хэмээх шороон үхэр жилийн хаврын тэргүүн сарын хурдан морины уралдаанд Төв, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Хэнтий, Өвөрхангай, Булган, Дундговь, Сүхбаатар, Завхан зэрэг 12 аймаг, Улаанбаатар хотын хурдан буян уралдсанаас 174 азарга, 221 их морь, 163 соёолон хурд шандасаа сорин гурван насанд хурдаллаа. Энэ уралдаанд. Их нас болон соёолонгийн уралдаанд хүүхэдгүй морьд түрүүлсэнч дүрмийн дагуу ухрааж барьсан юм.

Энэ уралдаан өмнөх уралдаануудаас их онцлог боллоо. Дүнжингаравын хурд-2009 уралдааныг Монголын Үндэсний Олон нийтийн телевиз орон даяар шууд дамжуулан үзүүлсэн төдийгүй, барианы газар явуулын том дэлгэцээр шууд дамжуулан үзүүлсэн нь наадамчин олон болон уяач нарт сэтгэл хөдөлгөсөн торгон агшин болсон байна.
Зохион байгуулагчдын зүгээс энэ жилээс эхлэн хурдан морь унаач хүүхдийг жилийн турш иж бүрэн даатгалд хамруулсан нь энэ удаагийн уралдааны бас нэгэн онцлог болж байв. Дүнжингаравын хурд-2009 уралдаан их эмх цэгцтэй болж, морьд цагтаа зурхайруугаа явж уралдсан байна.

Дүнжингаравын хурд 2009 уралдаанд түрүүлж айрагдсан морьд

Байр Эзний нэр Үндсэн захиргаа Морины зүс Дугаар
Азарга
1 Ц.Гантөмөр Ховд Алтай Буман хул 39
2 С. Хэрлэн Өвөрхангай Баянгол ЦЕГ Хонгор 72
3 Н.Хүрлээ Өмнөговь Булган Хүрэн халзан 142
4 Н.Дарамренчин Хэнтий Дадал Цавьдар 124
5 П.Батсүх Төв зуун мод Хээр 138
         
Их нас
1 Б.Энхболдын Завхан Эрдэнэхайрхан Егзөр хээр 1
2 Т.Бямбажав Улаанбаатар Сонгино хайрхан Хар Хээр 148
3 Ц.Дэлгэрдалай Баянхонгор Богд Халтар халзан 137
4 Б.Билэгдэмбэрэл Төв Лүн Хээр 81
5 Ц.Батсайхан Төв Батсүмбэр Бор 41
         
Соёолон
1 О.Тагарваа Дундговь Дэлгэрцогт Цавьдар 1
2 С.Төмөрочир Сүхбаатар Түмэнцогт Буурал 35
3 Б.Цэндбаатар Дорнод Матад Хул 36
4 Б.Винтов Орхон Баян Өндөр Бор 105
5 М.Од-Мандах Сэлэнгэ Сүхбаатар Саарал халзан 129
"Дэлхийн морьтон" сэтгүүл сар бүр хэвлэгдэн гарна Үндэсний уламжлалт хурдан морины уралдаан, хурдан морьтой холбоотой их соёлыг түгээн дэлгэрүүлэх, уламжлан үлдээх чиглэлээр олон шинэ сонирхолтой мэдээ, мэдээллийг бид шуурхай хүргэх болно.
ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболд ерөнхийлөгчийн албанаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдлөө. Монголын морин спорт, уяачдын холбооны Тэргүүлэгчдийн хурал өчигдөр болов. Хурлаар “Дүнжингарав-2018” уралдааныг зохион байгуулсан талаарх Комиссын даргын мэдээллийг сонсож, хариуцлага тооцох асуудлыг хэлэлцлээ.
“Булганхангайн хурд-2015” хангайн бүсийн уралдааны хурдан эрлийз дээд насны албан ёсны цуваа 1.Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, Монгол Улсын Тод Манлай Уяач Намжилцэрэнгийн Даш-Өлзийн зээрд азаргыг уралдаанч хүү 10 настай Хишигжаргалын Содномдорж унаж түрүүлгэлээ