Мэдээ мэдээлэл

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН МСУХ "МОРЬТНЫ ХИЙМОРЬ" АЯНД НЭГДЛЭЭ

"МОРЬТНЫ ХИЙМОРЬ" АЯН

 Монголын морин спорт, уяачдын холбооноос санаачилсан Коронавирусын эсрэг "МОРЬТНЫ ХИЙМОРЬ" аянд Говь-Алтай аймгийн  МСУХолбоо нэгдэж 5 сая төгрөг, 50 толгой хониор хандив өргөлөө. 

Сайн үйлсийн аянд нэгдэж оролцсон Говь-Алтай аймгийн  МСУХолбоо, нийт уяачид болон хурдан морины зүтгэлтнүүддээ морьтон түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

 

Монголын уяачид олон улсын морины “Hippologica-2009” үзэсгэлэнд амжилттай оролцоод ирлээ. Монголын уяачдын төлөөлөл ХБНГУ-ийн нийслэл Берлин хотноо 2009*12*10-13 ны өдрүүдэд болсон олон улсын морины “Hippologica-2009” үзэсгэлэнд амжилттай оролцоод ирлээ.
“Дүнжингарав-2015” Төвийн бүсийн уралдааны Эрлийз дээд насны бүртгэлийг үргэлжлүүлэн бүртгэж байна. Засгийн газрын тогтоолтой "Дүнжингарав-2015" хаврын төвийн бүсийн уралдааны эрлийз дээд насны морьдын бүртгэл өнөөдөр өглөө 09-12 цагийн хооронд Өлзийт хорооллын 59 дүгээр сургуульд явагдсан болно.