Мэдээ мэдээлэл

МОРЬТОН МОНГОЛЧУУД ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ ХҮРТЛЭЭ.

ММСУХ-ны 25 жилийн тэмдгээр дараах эрхмүүд шагнагдлаа.

АРДЫН ХУВЬСГАЛЫН 100 ЖИЛ, МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБОО ҮҮСГЭН БАЙГУУЛАГДСНЫ 25 ЖИЛИЙГ ТОХИОЛДУУЛАН МОРЬТНЫ ӨВ СОЁЛЫГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД ҮНЭТЭЙ  ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛЖ БУЙ УЯАЧИД БОЛОН МОРИНЫ ЗҮТГЭЛТНҮҮДИЙНХЭЭ ХӨДӨЛМӨРИЙГ ҮНЭЛЭН, ШАГНАЖ УРАМШУУЛАН МОРЬТОН МОНГОЛЧУУД ЗУНЫ ЭХЭН САРЫГ БАЯР ДҮҮРЭН УГТАЖ БАЙНА.  

ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ "АЛТАН ГАДАС" ОДОНГООР

1. Төв аймгийн Бор нуур сумын уугуул Аргамаг өв соёл ТББ-ийн тэргүүн, Хурдан морины гэрэл зурагчин Чулуунбаатарын Ганболд

2. Ховд аймгийн Чандмань сумын уугуул Удамт шонхор ХХК-ий захирал Сонгомол морин спортын мастер, Улсын морь бариач Мягмаржавын Энхбат

МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБООНЫ МОРИНЫ ШИЛДЭГ ЗҮТГЭЛТЭН ТЭМДГЭЭР

1. Нийслэлийн морин спорт уяачдын холбооны тэргүүлэгч Монгол улсын гавьяат эдийн засагч Б Осоргарав

МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБООНЫ ЭРДЭНИЙН ОЧИР ОДОНГООР

1.Сонгинохайрхан дүүргийн Хүйн хурд Морин спорт, уяачдын холбооны тэргүүн Аюушжавын Лхагваа

 

МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБООНЫ 25 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИАР

1. Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул Сонгомол морин спортын анхны гавьяат тамирчин Төмөржаагийн Цэрмаа

2. Архангай аймгийн Өгийнуур сумын уугуул Үүр-Од ХХК-ий захирал Батбаярын Үүрцайх

3. Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харъяат Аргамаг өв соёл ТТБ-ын дэд тэргүүн, Талын монгол телевизийн сэтгүүлч Пүрэвсүрэнгийн Дашдэмбэрэл

4. Төв аймгийн Баянцагаан сумын харьяат NTV телевизийн сэтгүүлч, хурдан морь тайлбарлагч Мягмарсүрэнгийн Оюунбаатар

5. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул аймгийн алдарт уяач, Мөнгөн хошуут ХХК-ны захирал Дагвасамбуугийн Очирсүрэн

6. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул Монгол Улсын Алдарт Уяач Баасангийн Цэдэв

7. Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул Сонгомол морин спортын мастер Одонхүүгийн Жаргалзориг

8. Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн харьяат Баянзүрх дүүргийн Морин спорт, уяачдын холбооны тэргүүн Бямбадоржийн Нямдорж

 

УРИАЛГА Монгол Улсын Тод манлай, Манлай, Алдарт уяачид болон нийт уяачдад хандан уриалга гаргах нь:
ММСУХ “Дүнжингарав” хаврын уралдааныг гурав дахь жилдээ зохион байгуулж байна Монголын морин спорт, уяачдын холбооноос гурав дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү уралдаан дэг журамтай, зохион байгуулалт сайтай боллоо.
“МОЛОРЭРДЭНЭ” хурдан морины уралдаан хүй долоо худагт боллоо. ММСУХ-ны 2011 оны календарчилсан төлөвлөгөөний дагуу хурдан морины “МОЛОР-ЭРДЭНЭ” уралдаан зохион байгуулалтын өндөр түвшинд болж өндөрлөлөө.