Мэдээ мэдээлэл

“МОЛОРЭРДЭНЭ” хурдан морины уралдаан хүй долоо худагт боллоо.

ММСУХ-ны 2011 оны календарчилсан төлөвлөгөөний дагуу хурдан морины “МОЛОР-ЭРДЭНЭ” уралдаан зохион байгуулалтын өндөр түвшинд болж өндөрлөлөө.

Монголын үндэсний хурдан морины уралдааныг хөгжүүлэх, хурдан морь уяж сойх эрдэм ухааныг түгээн дэлгэрүүлэх, хурдан адууны үүлдэр угсааг сайжруулах үйл хэрэгт гарамгай гавьяа байгуулсан Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Монгол улсын алдарт уяач Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийг  Монголын Морин Спорт Уяачдын Холбооны дээд шагнал “Молор-Эрдэнэ” 002 одонгоор шагнасан билээ. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Монгол улсын алдарт уяач Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ нь ММСУХ-ны 3 дахь Ерөнхийлөгчөөр ажиллаж энэ хугацаандаа Монгол улсад хурдан морины олон уралдааныг санаачилан зохион байгуулж байсан билээ.   
Монгол улсын алдарт уяач Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ нь  Монголын Морин Спорт Уяачдын Холбооны дээд шагнал “Молор-Эрдэнэ” 002 одонг гардан авсны  хүндэтгэлийн “МОЛОР-ЭРДЭНЭ” хурдан морины уралдааныг  2011 оны 8-р сарын 13 нд Улаанбаатар хот Хүй долоон худагт ММСУХ зохион байгууллаа. Монголын Морин Спорт Уяачдын Холбооны дээд шагнал “Молор-Эрдэнэ” 001 одонг Өвгөн ноён хардэл жанжин бэйс Пүрэвжавт нэхэн олгосон.

Хурдан Их насны 212 морьд  20 км-т уралдахад 
1. Булган аймгийн Могод сумын уугуул Нямсүрэнгийн Базаргарьдын “ХОНГОР ХАЛЗАН”  түрүү магнай болж түмэн олноо баярлууллаа.
2. Аман хүзүүнд Ховд аймгийн Мөст сумын уугуул Буднямын Буяннэмэхийн “ХЭЭР ХАЛЗАН”.
3. Айргийн гуравт Өмнөговь аймгийн Булган сумын уугуул Намдгын хүрлээгийн “СААРАЛ”
4. Айргийн дөрөвт Дорноговь аймгийн Өргөн сумын уугуул н.Амарсайхны “ХЭЭР”
5. Айргийн тавд Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Мөнхнэрэнгийн Энхбатын “ХУЛ” хурдаллаа.


Хурдан 100 гаруй соёолон морьд 18 км-т  уралдахад 
1. Завхан аймгийн Баянтэс сумын уугуул Элбэгийн Доржрагчаагын “САРАН ХОНГОР”  үзэгч олны уухайн дуутай хол тасран түрүүллээ.
2. Аман хүзүүнд  Дундговь аймгийн Хулд сумын уугуул Шантайн Батбаатрын “ЯГААН ХАЛЗАН”
3. Айргийн гуравт Орхон аймгийн Жаргалант сумын уугуул Шархүүгийн Лхагвасүрэнгийн “ЯНЗАГАН ЦООХОР”
4. Айргийн дөрөвт Архангай аймгийн Их тамир сумын уугуул Даваасамбуугын Жаргалсайхны “ХҮРЭН БУДАН” 
5. Айргийн тавд Өвөрхангай аймгийн Тарагт сумын Алтангэрлийн Жанлавцогзолын 3ЗЭЭРД ХАЛЗАН” хурдаллаа.

Түрүүлсэн их нас , соёолонд 15 сая, аман хүзүүнд 10 сая, айргийн гуравт 5 сая, айргийн дөрөвт 3 сая, айргийн тавд 3 сая төгрөгөөр тус тус байлав. ММСУХолбоо их насны эхний 9-д хурдалсан морьдод Монголын шигшмэл хурдан  морьдын “их хурд-6”  уралдаанд оролцох эрхийн мандатыг олгов. Хоёр насны эхний 21-д хурдалсан морьдыг барьж байлав.

“Молор-Эрдэнэ” наадмын  үеэр уяачдын галуудаас шилдэг адуучин залуус оролцсон “Адуучин” тэмцээн, “Морьтон ардын түмний эх” уртын дууны улсын анхдугаар уралдаан боллоо. Үзэгчид домогт хурдан хүлгийн босоо цагаан тоосоор илбүүлж, адуучин залуусын ид хавыг харан баясаж, уртын дууны цээл сайхан уянгаар сонороо мялааж сайхан наадлаа.

“Булганхангайн хурд-2015” хангайн бүсийн уралдааны хурдан шүдлэнгийн албан ёсны цуваа 1.Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, Монгол Улсын Манлай Уяач Дамбын Хишигжаргалын хүрэн халзан үрээг уралдаанч хүү 11 настай П.Тэмүүжин унаж түрүүлгэлээ
Монгол Улсын 2017 оны шилдэг уралдаанч хүүхдүүд Бүсийн уралдаанаас 1 айраг Аймаг сумдын уралдаанаас 3 түрүү 2 айраг хүртсэн Архангай аймгийн 3 сургуулийн 5-р ангийн сурагч 12 настай Цогтгэрэлийн Сүхбат Бүсийн уралдаанаас 1 түрүү аймаг сумдын уралдаанаас 2 түрүү 5 айраг хүртсэн. Булган аймгийн Бугат сумын уугуул Орхон аймгийн 14-р сургуулийн 6-р ангийн сурагч 12 настай Бат-Эрдэний Ган-Эрдэнэ
МЭДЭЭЛЭЛ ММСУХ-НЫ РЕЙТИНГИЙН ЗӨВЛӨЛ