Мэдээ мэдээлэл

УРИАЛГА

Монгол Улсын Тод манлай, Манлай, Алдарт уяачид болон нийт уяачдад хандан уриалга гаргах нь:

“Дүнжингарав-2015” хаврын төвийн бүсийн уралдаанд хурдан хүлэг морьдоо сойж оролцох Монгол Улсын Тод манлай, Манлай, Алдарт уяачид болон нийт уяачдад хандан уриалга гаргах нь:


• Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 33 дугаар тогтоолоор зохион байгуулагдах “Дүнжингарав-2015” хаврын бүсийн уралдаанд “Монголын хурдан морины уралдааны Дүрэм”, “Дүнжингарав-2015” уралдааны журам”-ыг хэлбэрэлтгүй сахин мөрдөж, Монгол уяачын ёс зүй, зан заншил, Монгол уяачын тангарагаа эрхэмлэн дээдлэх, 
• Уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах хүрээнд эмээлийн олом жирэм, угсуураг, жолоо цулбуур зэрэг хэрэглэлийн бат бөх байдлыг нягтлах, 7-оос дээш насны морь унах дадал, чадварыг эзэмшсэн, гэнэтийн ослийн даатгалд хамруулсан уралдаанч хүүхдэд стандартын шаардлага хангасан хамгаалалтын хувцас хэрэглэлийг заавал өмсүүлэх, 
• Монголын морин спорт, уяачдын холбооноос гаргасан эрлийз болон монгол адууг ялгаж уралдуулах бодлого, шийдвэрийг хүндэтгэн “Монгол морьдын уралдаанд эрлийз морьдоо уралдуулахгүй” байж үзэгч олноо хүндэтгэхийг уриалж байна. 



                                                 ТА БҮХЭН САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ.

 

 

Хурдан морины уралдааны дүрмэнд өөрчлөлт оров. Хүүхэдгүй ирсэн морийг 5 байраар ухрааж барина. -Уралдааны зай хэмжээг тухайн жилийн зуншлага,цаг агаарын байдал,давхар уяаны онцлог зэргийг харгалзан үзэж уян хатан хэлбэлзэлтэй тогтоож өгөх. Тухайлбал: Азарга 22-24 км Их нас 24-26 км Соёолон 22-24 км Хязаалан 15-17 км Шүдлэн 12-14 км Даага 10-12 км -Хүй долоон худгийн хурдан морины уралдааны замыг төрийн хамгаалалтанд авах. Уг дүрмэнд өөрчлөлт оруулах саналыг ММСУХ -оос Монгол улсын Засгийн газарт хандан гаргасан байна.
Эрдэнэт хотын 40 жилийн ой “Эрдэнэт хурд-2016”хангайн бүсийн уралдааны азарганы албан ёсны цуваа 1.Орхон аймгийн Жаргалант сумын уугуул Ганбатын Баярцэнгэлийн Зээрд азаргыг 11 настай уралдаанч хүү Ч.Өнөрхүү унаж түрүү магнайд хурдлууллаа.