Мэдээ мэдээлэл

ММСУХ-ны тэргүүлэгч гишүүд уулзалт ярилцлага зохион байгуулав.

ММСУХ-ны тэргүүлэгч гишүүд , МУ-н тод манлай уяачид 2009.11.20-ны өдөр уулзалт ярилцлага зохион байгууллаа.

Уулзалт ярилцлагын гол зорилго нь: шинээр зохион байгуулагдсан холбоо өнгөрсөн 1 жилийн хугацаанд хийсэн ажлаа дүгнэж,ирэх оны ажлын төлөвлөгөөтэй танилцаж,холбооны ажлын талаар санал,шүүмжлэл өрнүүлж,шинээр хийж бүтээх ажлын талаар санал солилцон зөвлөлдсөн уулзалт ярилцлага хийх явдал байв.

Уулзалт ярилцлагыг нээж ММСУХ-н ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн холбооны 2009 оны ажлын товч тайланг хэлэлцүүлж,ирэх онд хийх ажлын төлөвлөгөө болон 2010 онд болох уралдаануудын саналыг танилцууллаа.

Холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Билэгдэмбэрэл, тэргүүлэгч гишүүд Ц.Батсайхан,Р.Буд ,М.Алтан-очир,Д.Төмөрбаатар

Г.Чинзориг, М.Ганхүү, Д.Цэрэнжигмэд ,Л.Цагаандалай ,Ц.Мэндсайхан,

 М.Мөнхбаясгалан Тод манлай уяач Э.Эрдэнэчулуун,Ц.Дуламсүрэн нар олон шинэ ажил, санаачлагуудыг гаргаж  цаашдын үйл ажиллагаандаа тусган ажиллахыг уриаллаа.

ММСУХ -г  үүсгэн байгуулагч тэргүүлэгч гишүүн Г.Баттөмөр, холбооны зөвлөх ,түүхийн ухааны доктор А.Баярмагнай нарын зөвлөгөө арга туршлагыг сонсож,ахмад зүтгэлтнүүдийнхээ санал бодлыг хүндэтгэн ярилцжээ.

ММСУХ-ны тэргүүлэгчдийн ээлжит 4-р хуралдаан  энэ 12-р сард болох бөгөөд уг хуралаар  холбооны  2009 оны шилдэгүүдийг шалгаруулах бөгөөд улсын алдар цолны болзол биелүүлсэн уяачдыг тодруулах,ирэх онд болох уралдаануудын товыг хэлэлцэн батлах зэрэг олон чухал асуудалыг хэлэлцэн шийдвэрлэх юм байна.

          

“ДЭЛХИЙН АВАРГА”-ЫН БАЯРТ ММСУХ-НЫ УДИРДЛАГУУД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ Морьтон монголчуудын эв санаа, хүсэл зорилгын нэгдэл болсон ММСУХ-ны 20 жилийн ойтой давхцан нэгэн түүхэн үйл явдал болсон нь монгол уяачийн шинжин таньж, уяж сойсон хүлэг дэлхийн хэмжээний уралдаанд түрүүлсэн явдал байлаа. Энэхүү гайхамшигт үйл явдал нь 2015 оны 10 сарын 31-нд АНУ-ын Кентукки мужийн Лексингтон хотноо болсон юм.
“ИХ МАНДЛЫН ХУРД-3” Төвийн бүсийн хурдан морины уралдаан зохион байгуулагдлаа. Дундговь аймагт дэлгэр сайхан зун болж, найман сум 90 жилийн ойгоо тэмдэглэж байна.
20-р зууны манлай уяач Д.Даваахүүгийнд Азийн морин уралдааны холбооны дэд ерөнхийлөгч ноён Гай Сержант зочлов Монгол адууг нүдээр харж, Монгол уяачтай уулзах хүсэлтээ эрт илэрхийлсэн ноён Гай Сержант Данзаннямын Даваахүү уяачийнд зочлов. Ноён Гай Сержантын Өвөө, аав нь уяач хүмүүс байсан гэдэг. Одоо нэг ах нь Шинэ Зеланд улсдаа нэртэй сайн уяач гэсэн. Ноён Гай Сержант бол багаасаа адууны дэргэд өссөн 20 гаруй адуутай хүн юм билээ.