Мэдээ мэдээлэл

“ДЭЛХИЙН АВАРГА”-ЫН БАЯРТ ММСУХ-НЫ УДИРДЛАГУУД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Морьтон монголчуудын эв санаа, хүсэл зорилгын нэгдэл болсон ММСУХ-ны 20 жилийн ойтой давхцан нэгэн түүхэн үйл явдал болсон нь монгол уяачийн шинжин таньж, уяж сойсон хүлэг дэлхийн хэмжээний уралдаанд түрүүлсэн явдал байлаа. Энэхүү гайхамшигт үйл явдал нь 2015 оны 10 сарын 31-нд АНУ-ын Кентукки мужийн Лексингтон хотноо болсон юм.

32 дахь жилдээ зохион байгуулагдсан Breeders cup уралдаанд Монгол Улсын Тод Манлай Уяач Д.Ганбаатарын Mongolian Saturdaу  дуудлагат  хээр морь оролцож, хамгийн богино зайд буюу зүлэгний спринт төрөлд  түрүүлэн монгол уяачийн ур чадварыг дэлхий дахинаа гайхуулсан билээ. 

Дэлхийн аварга гэгддэг чансаа өндөр уралдаанд түрүүлсэн хурдан хүлгийнхээ түрүү магнай болсон баярыг түмэн олонтойгоо хуваалцах цайллага, ёслолын арга хэмжээ болж ММСУХ-ноос очиж хүндэтгэл үзүүллээ. 

Хүндэтгэлийн цайллагад Монголын  Морин Спорт Уяачдын Холбооны Дэд ерөнхийлөгч МУТМУ Ч.Ганзориг, Ерөнхий нарийн бичгийн дарга П. Сэргэлэн ,  Монгол Улсын Тод Манлай Уяач Ц.Дуламсүрэн, Б.Содномцог, Д.Мөнхбат, Г.Алтангэрэл, Д.Бат-Эрдэнэ, Б.Бат-Өлзий, Б.Билэгдэмбэрэл, Монгол Улсын Манлай Уяач О.Батбилэг, Монгол Улсын Алдарт Уяач С.Шинэбаатар , Т.Галбадрах МУСГЗ доктор А.Баярмагнай, сэтгүүлч Л.Цагаандалай, нарын уяачид, морины зүтгэлтнүүд хүрэлцэн очиж, дэлхийн хэмжээнд амжилттай наадсан ах дүү хоёр уяачид баяр хүргэж ММСУХ-ны “Алтан дөрөөт” шагналыг гардуулсан юм.

Хүндэтгэлийн зоогийн үеэр Тод манлай ах дүүс “Mongolian Saturdaу дэлхийн хэмжээний уралдаанд түрүүлсэн нь мөрөөдлийг нь биелүүлсний зэрэгцээ цаашид монголчууд морин уралдааны зах зээлд байр сууриа эзлэх боломжийг олгосон түүхэн үйл явдал” хэмээн тэмдэглэж байсан юм. 

2014 оны шилдэг Уяачид2014 оны шилдэг Уяачид 21- Аймаг болон Нийслэлийн МСУХ-ны салбар Холбоодын тодорхойлолтын дагуу шалгарсан 2014 оны шилдэг Уяачид
Дэлхийн дээд амжилт тогтоосны 1 жилийн ойн ярилцлага Тэртээ 18-жилийн өмнө отрийн бор гэрт үүсч байгуулагдсан Уяачдын холбоо холбоо дэлхийн дээд амжилт эвдээд хамтдаа зогсож байна.
ММСУХ-ны “МОНГОЛ-УЯАЧ” шинэ жилийн цэнгүүнд хүрэлцэн ирэхийг урьж байна Аймаг, сумдын салбар холбоод, Гал уяаныхан шинэ жилд оролцох мэдүүлгээ 12-р сарын 15-ны дотор ММСУХ-ны ажлын албанд өгнө үү.