Мэдээ мэдээлэл

20-р зууны манлай уяач Д.Даваахүүгийнд Азийн морин уралдааны холбооны дэд ерөнхийлөгч ноён Гай Сержант зочлов

Монгол адууг нүдээр харж, Монгол уяачтай уулзах хүсэлтээ эрт илэрхийлсэн ноён Гай Сержант Данзаннямын Даваахүү уяачийнд зочлов. Ноён Гай Сержантын Өвөө, аав нь уяач хүмүүс байсан гэдэг. Одоо нэг ах нь Шинэ Зеланд улсдаа нэртэй сайн уяач гэсэн. Ноён Гай Сержант бол багаасаа адууны дэргэд өссөн 20 гаруй адуутай хүн юм билээ.

Шинэ Зеланд улсад зөвхөн цэвэр цусны Англи адуу уралддаг тул мянган доллароос 1 сая долларын үнэтэй адуутай гэж байсан. Шинэ Зеландынхаа  морин тойруулгад бооцоо тавьж 1 сая 500,000 доллар хожиж байсан энэ азтай эр  уяандаа дүүхэлзэн үүрсэж, өвлийн жаврыг сөрөх  Монгол адууг хараад  нүднийхэн гал бадарч хүйтэн жаврыг ажралгүй удаан зогсож адуу сонирхсон юм. Монгол улсын Тод манлай уяач Д.Даваахүү уяач ирэх хаврын уралдаанд уралдах хурдан хүлэг морьдоо үзүүлж морьдынхоо удам угшлийг танилцуулж, Азийн морин уралдааны холбооноос анх удаа манайд зочилсон  танд унаган адуугаа бэлэглэж байна гээд хурдан хүлэг морины суран жолоог дэлгэн барилаа. Д.Даваахүү уяач таны энэ хүрэн морь 8-н настай морь. Хаврын  уралдаанд уяж уралдуулна гэв. Ноён Гай Сержант  танд баярлалаа. Би монгол оронд ажиллах энэ хугацаандаа Монголын нэртэй уяач Дууяа/Ц.Дуламсүрэн/ та хоёроос адуу бэлгэнд авлаа. та бүгдэд их баярлалаа гэв. 
6-н жил дараалан улсын наадамд азарга түрүүлгэж, тасралтгүй 25-н жил улсын наадамд уясан морьдоо түрүүлгэж айрагдуулсан удмын уяач Д.Даваахүү уяачийн амжилтыг сонсон Ноён Гай Сержант  олон зууны түүхтэй монгол наадмыг хүндэтгэн биширч хүлээн авсан юм. Танай сайхан оронд зун ирж Монголын үндэсний хурдан морины уралдааныг үзэж сонирхоноо. Бас миний морьд ч Монгол наадамд уралдах юм байна гээд та бүгдийн зочломтгой, найрсаг  сайхан занг би мартахгүй гэлээ.

Эрдэнэт хотын 40 жилийн ой “Эрдэнэт хурд-2016”хангайн бүсийн уралдааны хурдан эрлийз дунд насны албан ёсны цуваа 1.Төв аймгийн Баянцогт сумын уугуул Ц.Чинбатын Гарьд хээр үрээг уралдаанч хүү Эрхэмнамдагбаяр унаж түрүү магнайд хурдлууллаа
ТАВАНТОЛГОЙ ХК-ИЙН 50 ЖИЛИЙН ОЙ “ГОВИЙН БҮСИЙН ХУРД 2016 “ УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Монголын Морин Спорт Уяачдын Холбооноос оруулсан саналын дагуу Монгол Улсын Засгын Газрын 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор Говийн бүсийн уралдааныг Өмнөговь аймагт зохион байгуулахаар болж 7 сарын 29-31 өдрүүдэд Тавантолгой ХК-ийн түүхт 50 жилийн ойн баяр наадмын үйл ажиллагаатай хамтатган Өмнөговь аймгийн Цогццэций сум буюу алдарт Говь шанхын хурдны өлгий нутагт амжилттай зохион байгууллаа
Монголын хурдан морины түүхэнд үнэмлэхүй дээд амжилт үзүүлсэн Хурдан шарга азарганд морины эрхэм дээд цол олголоо Монгол төрийн үүрд амгалан оршихын билэгдэл болж буй учраас түүнд төр, ард түмний хайр хүндэтгэлийг илэрхийлж эрхэм дээд цол хүртээх нь зүйтэй гэж үзлээ.