Мэдээ мэдээлэл

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ДЭРГЭДЭХ “ТОД МАНЛАЙ ЦОЛТНУУДЫН ЗӨВЛӨЛ” БАЙГУУЛАГДЛАА.

ММСУХ

Монголын морин спорт, уяачдын холбооны Тэргүүлэгчдийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ээлжит хуралдаанаар ММСУХ-ны Ерөнхийлөгчийн дэргэдэх “ТОД МАНЛАЙ ЦОЛТНУУДЫН ЗӨВЛӨЛ”-ийг албан ёсоор байгуулж, бүрэлдэхүүн, зөвлөлийн ажиллах журмыг баталлаа. Энэхүү зөвлөл нь Монгол Улсын хууль тогтоомж болон Монголын морин спорт, уяачдын холбооны дүрэм, Монголын хурдан морины уралдааны дүрэм, үндэсний уламжлалт хурдан морины уралдаантай холбогдох соёлын өв, уламжлал, зан заншлын хэм хэмжээг олон нийтэд үлгэрлэн таниулах, түгээн дэлгэрүүлэх, ёс зүйт төлөвшлийг уриалах зорилготой холбооны удирдлагын бүрэлдэхүүнд бодлогын зөвлөмж өгөх чиг үүрэгтэй ажиллах юм байна. Мөн тод манлай цолтнуудын зөвлөлийн гишүүд нь Тэргүүлэгчдийн хурлын үйл ажиллагаанд оролцох, холбооны тэмдэг, туг далбааг шууд ашиглан хурдан морины уралдаан зохион байгуулах, холбоог төлөөлөн Олон улсын болон бусад хүмүүнлэгийн арга хэмжээнд оролцох эрхтэй байхаар журмалсан бөгөөд зөвлөлийн анхдугаар хурлыг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ММСУХ-ны төв байранд зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

                                                                              МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБОО

Хурдан морины зүтгэлтэнд олгодог “АЛТАН МОРЬ” шагналыг Дашзэвэгийн Дагвадорж, Пүрэвийн Мэндбаяр нарт олгов. ММСУХ-ны бодлого, үйл ажиллагааны хүрээнд амжилттай ажиллаж, Монголын их өв соёл хурдан морины уралдааны түүхэнд гавьяа байгуулсан байгууллага, хурдан морины зүтгэлтэнд олгодог “АЛТАН МОРЬ” шагналыг монголын хурдан морины үйл хэргийг харамгүй сайхан сэтгэлээр ивээн тэтгэж ирсэн хурдан морины зүтгэлтэн Дашзэвэгийн Дагвадорж, Пүрэвийн Мэндбаяр нарт олгохоор ММСУХ шийдвэрлэжээ.
Өвөрхангай аймагт ММСУХ-ны уяачдын зөвлөлгөөн болов. Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод 2011 оны 11-р сарын 13-ны өдөр уяачдын зөвлөлгөөн зохион байгууллаа.
2020 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ УЯАЧИД МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБОО 2020 ОНЫ ШИЛДЭГ УЯАЧИДДАА ШАГНАЛЫГ НЬ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ.