Мэдээ мэдээлэл

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ДЭРГЭДЭХ “ТОД МАНЛАЙ ЦОЛТНУУДЫН ЗӨВЛӨЛ” БАЙГУУЛАГДЛАА.

ММСУХ

Монголын морин спорт, уяачдын холбооны Тэргүүлэгчдийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ээлжит хуралдаанаар ММСУХ-ны Ерөнхийлөгчийн дэргэдэх “ТОД МАНЛАЙ ЦОЛТНУУДЫН ЗӨВЛӨЛ”-ийг албан ёсоор байгуулж, бүрэлдэхүүн, зөвлөлийн ажиллах журмыг баталлаа. Энэхүү зөвлөл нь Монгол Улсын хууль тогтоомж болон Монголын морин спорт, уяачдын холбооны дүрэм, Монголын хурдан морины уралдааны дүрэм, үндэсний уламжлалт хурдан морины уралдаантай холбогдох соёлын өв, уламжлал, зан заншлын хэм хэмжээг олон нийтэд үлгэрлэн таниулах, түгээн дэлгэрүүлэх, ёс зүйт төлөвшлийг уриалах зорилготой холбооны удирдлагын бүрэлдэхүүнд бодлогын зөвлөмж өгөх чиг үүрэгтэй ажиллах юм байна. Мөн тод манлай цолтнуудын зөвлөлийн гишүүд нь Тэргүүлэгчдийн хурлын үйл ажиллагаанд оролцох, холбооны тэмдэг, туг далбааг шууд ашиглан хурдан морины уралдаан зохион байгуулах, холбоог төлөөлөн Олон улсын болон бусад хүмүүнлэгийн арга хэмжээнд оролцох эрхтэй байхаар журмалсан бөгөөд зөвлөлийн анхдугаар хурлыг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ММСУХ-ны төв байранд зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

                                                                              МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБОО

ММСУХ-ны 15 жилийн нэрэмжит Монголын Уяачдын шинэ жилийн цэнгүүн болов ММСУХ-ны 5-р их хурлаас сонгогдсон холбооны шинэ удирдлага анх удаагаа Монголын Уяачдын шинэ жилийн цэнгүүнийг 2010оны 12дугаар сарын 16 нд “PALACE” зочид буудлын “НАРАН” ресторанд хийлээ.
ММСУХ-ны “МОНГОЛ-УЯАЧ” шинэ жилийн цэнгүүнд хүрэлцэн ирэхийг урьж байна Аймаг, сумдын салбар холбоод, Гал уяаныхан шинэ жилд оролцох мэдүүлгээ 12-р сарын 15-ны дотор ММСУХ-ны ажлын албанд өгнө үү.
Д.Даваахүү: “Чингис хаан” морин тойруулгыг бий болгочихвол хүсэл минь биелэнэ “Зууны манлай уяач” Д.Даваахүүтэй уулзаж, Монголын морин спортын өнөөгийн өрнөл, хөгжлийн тухай үзэл бодлыг нь сонирхлоо.