Мэдээ мэдээлэл

2020 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ УЯАЧИД

МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБОО 2020 ОНЫ ШИЛДЭГ УЯАЧИДДАА ШАГНАЛЫГ НЬ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ.

ММСУХолбоо 21 аймаг, нийслэл, дүүргийн шилдэг уяачдыг жил бүр шалгаруулж цагаан сарын баяраар шагналыг олгодог уламжлалтай билээ.  2020 оны шилдгүүдийн шагналыг Дэлхий нийтэд тархаад буй цар тахал COVID-19 буюу Коронавирусын улмаас хойшлогдоод байсныг 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр буюу өвлийн адаг цагаагчин бар өдөр төв холбоон дээрээ гардуулан өглөө. 

1              Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат ААУ Жадамбын Болд /Улсын наадмаас 1 түрүү, 1 айраг/

2              Завхан аймгийн Улиастай сумын харьяат Шүхэржавын Баярмагнай /Аймгийн наадмын 1 түрүү, 3 айраг/

3              Архангай аймгийн Чулуут сумын харьяат Дамдинрагчаагийн Нямсүрэн /Аймгийн наадмаас 1 түрүү, 3 айраг/

4              Увс аймгийн Малчин сумын харьяат Баасандоржийн Мөнхбаяр  /Аймгийн наадмын 1 түрүү 2 айраг/

5              Ховд аймгийн Жаргалант сумын харьяат ААУ Дархижавын Мягмарсүрэн /Аймгийн наадмын 1 түрүү, 4 айраг/

6              Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат ААУ Сүрэнжавын Энхтөр  /Улсын наадмын 1 айраг/

7              Булган аймгийн Баяннуур  сумын ААУ Чойдоржийн Содном  / Аймгийн наадмын 1 түрүү, 5 айраг/

8              Говь-Алтай аймгийн Хөх морьт  сумын харьяат ААУ Дашзэвэгийн Зандансүрэн  /Аймгийн наадмын 1 түрүү, 3 айраг/

9              Дундговь аймгийн Хулд сумын харьяат МУМУ Баярсайханы Лхагва-Очир  /Улсын наадмын 3 айраг/

10           Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат ААУ Ц.Мөнхбат  /Аймгийн наадмаас 4 айраг/

11           Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат ААУ Зэсэн-Дэмидийн Тэмүүжин  /Улсын наадмын 1 түрүү аймгийн наадмын 2 айраг/

12           Дархан-Уул аймгийн Дархан сумын харьяат  Балжүүгийн Үүрцайх  /Аймгийн наадмын 2 түрүү, 3 айраг/

13           Хэнтий аймгийн Батноров сумын харьяат ААУ Цэвэгмидийн Зоригт  /Аймгийн наадмын 2 түрүү, 1 айраг/

14           Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат ААУ Уртнасангийн Тамир  /Улсын наадмын 2 айраг/

15           Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын харьяат  Сангаагийн Бат-Очир  /Аймгийн наадмын 1 түрүү, 3 айраг/

16           Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат ААУ Отгонбаярын Саруулбаяр /Аймгийн наадмын 1 түрүү, 3 айраг/

17           Өмнөговь аймгийн Цогтцөций сумын харьяат  ААУ  Нэргүйн Амарбаясгалан  /Улсын наадмын 1 айраг/

18           Төв аймгийн  Угтаалцайдам сумын харьяат  САУ Рээлхүмийн Батбаяр  /Улсын наадмын 1 айраг, аймгийн 1 түрүү/

19           Баян-Өлгий аймгийн Булган сумын харьяат ААУ Бодаубайн Серик  /Аймгийн наадмаас 2 түрүү /

20           Хөвсгөл аймгийн  Цэцэрлэг сумын харьяат МУМУ  Гончигбатын Батболд  /Улсын наадмын 1 айраг/

21           Улаанбаатар хот Нямаагийн Батболд  /Улсын наадмын 1 айраг/

22           Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг харьяат Цогтбаатарын Өлзийбат  /Сум дүүргийн наадмын 3 түрүү 1 айраг/

23           Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат Аюушжавын Лхагваа /Улсын наадмын 1 айраг/

Тэнгэрлэг нүүдэлчин язгуур их өв соёлыг тээн хадгалж Үндэсний хурдан морин уралдааныг уламжилан дэлгэрүүлж яваа эрдэм төгс эрхэм уяачиддаа Ардын хувьсгалын 100, 101 жил, шигшмэл хурдан морьдын "Их хурд-9" уралдаан наадамд та бүхний уяасан хүлэг бүхэн нь амжиллтай уралдаж алтан жолоо өргүүлж байхын ерөөлийг өргөн дэвшүүллээ.

Хангайн бүсийн хурд-2009 уралдааны хурдан шүдлэн барианд орлоо Хангайн бүсийн хурд-2009 уралдааны хурдан шүдлэн барианд орлоо. 230 гаруй хурдан шүдлэн насны морьд гарааны зурхайгаас хөдөлснөөс
ММСУХ Г.Пунцагбалжир агсны нэрэмжит төвийн бүсийн хурдан морины уралдааны тухай хэвлэлийн бага хурал хийлээ Монголын морин спорт, уяачдын холбооны санал, санаачлагын дагуу уламжлал ёсоор зохион байгуулагддаг бүсийн уралдааны тов байршлийг Монгол Улсын Засгийн газар 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хурлаараа тогтоол гаргаж
Улсын алдар цолны болзол хангасан уяачдын тодорхойлолтыг авч байна Улсын алдар цолны болзол хангасан уяачдын тодорхойлолтыг авч байна