Мэдээ мэдээлэл

АРХАНГАЙ АЙМАГ СЭРВЭЭНИЙ ӨНДРӨӨР ХЭМЖИЖ УРАЛДАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА.

АРХАНГАЙ АЙМГИЙН МСУХ

      Архангай аймгийн МСУХ нь Үндэсний их баяр наадмын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд зөвхөн сэрвээний өндрөөр хэмжиж уралдуулах асуудлыг дэмжиж, хуульчлахыг сонгогдсон гишүүдээсээ шаардаж албан бичиг ирүүлсэн байна.  Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ой болон баяр наадмаараа маргаангүй сайхан наадах нөхцөлийг шаардсан Архангай аймгийн МСУХолбоо, хурдан морины зүтгэлтнүүд нийт уяачдын гаргасан саналд талархал илэрхийлье.

 

"Дүнжингарав-2012" хаврын төвийн бүсийн уралдаанд энэ жил анх удаа дөрвөн насны хурдан хүлгүүд уралдлаа. “Баясгалан” хэмээх усан луу жилийн хаврын тэргүүн сарын анхы уралдаан болох “Дүнжингарав 2012” өнгөрсөн бямба гарагт Төв аймгийн Зуунмод хотноо болж өндөрлөлөө.
“Дүнжингарав-2016” төвийн бүсийн хаврын уралдааны тоон мэдээлэл Зохион байгуулах комисст ажилласан байгууллага, хүний тоо: 13 байгууллага, 975 хүн, 277 техник, хэрэгсэл
Үндэсний их баяр наадам их насны морьдын уралдаан АХ-ын 90 жилийн ойн үндэсний их баяр наадмын хурдан их насны морьд барианд орлоо. Их насанд газар газрын 581 алтан туурт тоосоо өргөснөөс: