Мэдээ мэдээлэл

НИЙСЛЭЛИЙН МСУХОЛБОО ХЭРҮҮЛ МАРГААНГҮЙ НААДМЫГ ХҮСЧ СЭРВЭЭНИЙ ӨНДРӨӨР УРАЛДАХЫГ ДЭМЖЛЭЭ.

НИЙСЛЭЛИЙН МСУХ

Нийслэлийн МСУХ болон  уяачдын зүгээс Монгол адуугаа генетикийн түвшинд ойрын хугацаанд бүрэн ялгах боломжгүй байгааг харгалзан гагцхүү хэрүүл маргаангүй наадахыг л чухалчилж Ардын хувьсгалын 100 жилийн ой болон бусад уралдаан наадмуудаараа уралдах хурдан морьдыг зөвхөн сэрвээний өндрөөр ялгаж уралдуулахаар саналаа УИХ болон дээд байгууллагадаа албан бичгээр уламжлаад байна. Салбар холбоодоос хэрүүл, маргаангүй наадахаар гаргасан энэхүү саналыг ММСУХ хүлээн авч нэгтгэн Үндэсний их баяр наадмын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах УИХ-ын Ажлын хэсэгт хүргүүлж хамтран ажиллахаар боллоо.

 

"Говь шанх-V" говийн бүсийн уралдааны эрлийз дээд насны албан ёсны цуваа 1. Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уугуул Ганхуягийн Будхангайгийн улаан буурлийг уралдаанч хүү 14 настай Г.Баярхүү унаж түрүүлгэлээ
МОНГОЛ УЛСЫН ОНЫ ШИЛДЭГ-2015 Шилдгийн шилдэг уяач: Дорнод аймгийн Баянтүмэн сумын харъяат Монгол Улсын Манлай Уяач Ононгийн Батбилэг Шилдэг залуу уяач: Төв аймгийн Баян сумын уугуул Пүрэвдоржийн Цэрэнбямба Шилдгийн шилдэг уралдаанч хүүхэд: Хишигжаргалын Содномдорж Шилдгийн шилдэг салбар холбоо: “Хутагтын хурд” Дорноговь аймгийн МСУХолбоо Шилдэг салбар холбоо: Нийслэлийн МСУХолбоо