Мэдээ мэдээлэл

ММСУХОЛБООНЫ ЕНБД Ч.ХИШИГБААТАР "МОРЬТНЫ ХИЙМОРЬ" АЯНД ХАНДИВ ӨРГӨЛӨӨ

"МОРЬТНЫ ХИЙМОРЬ" АЯН

Монголын морин спорт, уяачдын холбоо Коронавирусын эсрэг "МОРЬТНЫ ХИЙМОРЬ" аяныг улс орон даяар өрнүүлж байгаа билээ.

Тус аянд морьтны соёлыг дээдлэгч нийт уяачдаа уриалан ММСУХолбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Чимэддоржийн Хишигбаатар 5 сая төгрөгийн хандив өргөлөө.

Хандив өргөж сайн үйлсийн аянд нэгдсэн танд морьтон түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. 

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

ММСУХ ивээн тэтгэгчиддээ холбооны тусгай шагнал гардуулав ММСУХ-ны удирдлага “Дүнжингаравын хурд-2009” Хаврын төвийн бүсийн уралдааныг ивээн тэтгэсэн байгууллага, хүмүүсийг “Бройхаус” ресторанд хүлээн авч уулзан, ММСУХ-ны ерөнхийлөгч М.Энхболд холбооны хүндэт өргөмжлөл, холбооны тусгай шагналаар шагнав.