Мэдээ мэдээлэл

ДУНДГОВЬ АЙМАГ СЭРВЭЭНИЙ ӨНДРӨӨР ХЭМЖИЖ УРАЛДАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА.

Дундговь аймгийн МСУХ

        Дундговь аймгийн МСУХ нь Үндэсний их баяр наадмын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд зөвхөн “Хурдан моринд тавигдах ерөнхий шаардлага” стандартаар сэрвээний өндрөөр хэмжиж уралдуулах асуудлыг дэмжиж, хуульчлахыг сонгогдсон гишүүдээсээ шаардаж албан бичиг ирүүлсэн байна.  Ардын  хувьсгалын түүхт 100 жилийн ой болон баяр наадмаараа маргаангүй сайхан наадах нөхцөлийг шаардсан Дундговь аймгийн “Нарны хүлэг” МСУХолбоо, хурдан морины зүтгэлтнүүд нийт уяачдын гаргасан саналд талархал илэрхийлье.

 

Уяачид, малчид, морь сонирхогчид ,салбар холбоод өөрсдийн санал, хүсэлтийг 7016-1618 тусгай дугаараар шууд холбогдон өгнө үү Уяачид, малчид, морь сонирхогчид ММСУХ-ны бодлого, үйл ажиллагаанд өөрсдийн санал, хүсэлтийг тусгах боломжтой болж байна.
Ардын хувьсгалын 91 жилийн ой Үндэсний их баяр наадам их насны уралдаан Их насны морьдын уралдаанд 419 хурдан ажнай гарааны зурхайнаас нэгэн зэрэг эргэж 25 км замыг туулж уралдлаа.