Мэдээ мэдээлэл

Ардын хувьсгалын 91 жилийн ой Үндэсний их баяр наадам их насны уралдаан

Их насны морьдын уралдаанд 419 хурдан ажнай гарааны зурхайнаас нэгэн зэрэг эргэж 25 км замыг туулж уралдлаа.

-Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Монгол улсын Манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн хурдан хүрэн морь түрүүлж, торгон жолоогоо өргүүлэв. Хүрэн морийг Хэнтий аймгийн Дадал сумын уяач Монголын улсын манлай уяач Б.Бат-Өлзий уяж хурдлуулав. 


-Аман хүзүүнд Гачуурт тосгоны уяачдын холбооны тэргүүн, нийслэлийн Алдарт уяач Ховд аймгийн Дарви сумын уугуул Үржинбадамын Атарсайханы "Ембүү" хулхурдаллаа.  -

-Айргийн гуравт Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат монгол улсын гавьяат дасгалжуулагч Д.Баясгалангийн хүрэн морь хурдлав. Энэ хурдан хүлэг "Эрдэнэт-2010" хангайн бүсийн соёолон морьдын уралдаанд  хол тасархай түрүүлж байсан билээ.  

-Айргийн  дөрөвт монгол улсын Шадар сайд, Монголын Морин Спорт, УяачдынХолбооны Ерөнхийлөгч  М.Энхболдын халзан морь хурдалж наадамчин олноо баярлуулав. Энэ хурдан буян “Дүнжингарав-2012” хаврын бүсийн уралдаанд аман хүзүүнд хурдалсан хурдан хүлэг билээ.

-Айргийн тавд монгол улсын тод манлай уяач Сумьяасүрэнгийн Ганхуягийн борморь хурдаллаа. Тод манлай уяач С.Ганхуягийн бор морь 3 жил дараалан улсын баяр наадамд айрагдсан хурдан хүлэг билээ. 

 

2017 Улсын цол гардуулах ёслолын ажиллагаа 2017 Улсын цол гардуулах ёслолын ажиллагаа
2014 оны шилдэг Уяачид2014 оны шилдэг Уяачид 21- Аймаг болон Нийслэлийн МСУХ-ны салбар Холбоодын тодорхойлолтын дагуу шалгарсан 2014 оны шилдэг Уяачид