Мэдээ мэдээлэл

Уяачид, малчид, морь сонирхогчид ,салбар холбоод өөрсдийн санал, хүсэлтийг 7016-1618 тусгай дугаараар шууд холбогдон өгнө үү

Уяачид, малчид, морь сонирхогчид ММСУХ-ны бодлого, үйл ажиллагаанд өөрсдийн санал, хүсэлтийг тусгах боломжтой болж байна.

Уяачид, малчид, морь сонирхогчид ММСУХ-ны бодлого, үйл ажиллагаанд өөрсдийн санал,  хүсэлтийг тусгах боломжтой болж байна.

Монголын морин спорт, уяачдын холбоо бодлого, үйл ажиллагааныхаа талаар болон хурдан морины уралдааны үйл явцын талаар гишүүд, уяачид, малчид, морь сонирхогчдийнхоо санал,  хүсэлт, зөвлөмжийг 7016-1618утсаар /ажлын цагаар/ болон  mmsukh@morinerdene.mn  цахим хэлбэрээр нээлттэй хүлээн авч байхаар боллоо. Та бүхний ирүүлсэн санал, хүсэлтийг Ажлын албан дээр бүртгэн,  Монголын морин спорт, уяачдын холбооны Ерөнхийлөгч М.ЭНХБОЛДОД сар бүр танилцуулж , холбооны бодлого үйл ажиллагаандаа тусган ажиллах юм.

Та бүхнийг санал бодлоо чөлөөтэй илэрхийлж холбооныхоо ажил үйлсэд идэвхитэй хамтран ажиллахыг уриалж байна.

“МОНГОЛ УЯАЧ-3000” уяачдын зөвлөлгөөн Дорноговь аймгийн “Хутагтын хүлэгч” МСУХолбоонд зохион байгууллаа. ММСУХолбоо 2012 оныг салбар холбоодоо бэхжүүлэх жил болгон зарласнаар хөдөө орон нутгийнхаа уяачид, хурдан морины зүтгэлтэнгүүдийн санал бодлыг сонсох “МОНГОЛ УЯАЧ-3000” уяачдын зөвлөлгөөнийг аймгуудын салбар холбооддоо зохион байгуулж байгаа билээ.
ММСУХ ны Оны шилдэгүүдийн тодорхойлолтыг авч эхэллээ ММСУХ ны Оны шилдэгүүдийн тодорхойлолтыг авч эхэллээ
Эрийн гурван наадам хүн төрлөхтний соёлын үнэт өв боллоо. Ийнхүү Монголын Эрийн гурван наадам та биднийх төдийгүй нийт хүн төрөлхтний хайрлаж хадгалаж, уламжлан хөгжүүлэн авч явах ёстой соёлын үнэт өвийн нэгэн боллоо.