Мэдээ мэдээлэл

ХЭНТИЙ АЙМГИЙН МСУХ "МОРЬТНЫ ХИЙМОРЬ" АЯНД НЭГДЛЭЭ

"МОРЬТНЫ ХИЙМОРЬ" АЯН

      Монголын морин спорт, уяачдын холбооноос санаачилсан Коронавирусын эсрэг "МОРЬТНЫ ХИЙМОРЬ" аянд Хэнтий аймгийн "Сэцэнханы хурд" МСУХолбоо нэгдэж 5 сая төгрөг, 50 толгой хониор хандив өргөлөө. Сайн үйлсийн аяныг түүчээлж оролцсон Хэнтий аймгийн "Сэцэнханы хурд" МСУХолбоо, нийт уяачид болон хурдан морины зүтгэлтнүүддээ морьтон түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

 

Монгол наадмын сүлд дуу Тулгар төрийн 2225 жил, Их монгол улс 810 жил, Тусгаар тогтнолын 105, Ардын хувьсгалын 95 жилийн Үндсэсний их баяр наадамд зориулан бүтээжээ
"Говь шанх-V" говийн бүсийн уралдааны хурдан соёолон насны албан ёсны цуваа 1. Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Хуягбаатарын Пүрэвдоржийн зээрд үрээг 14 настай Үүрийнтуяагийн Бум-Аюур хүү унаж түрүүлгэлээ