Мэдээ мэдээлэл

Түрүүлж, айрагдсан 20 хурдан морь унаач хүүхдээ шагнаж урамшууллаа.

Монголчууд биднийг бусад улс, үндэстнээс Монгол хүн гэж ялгаж байдаг зүйл бол манай үндэсний өв их соёл билээ. Тэр их өв соёлын нэгээхэн хэсэг бол Монголын үндэсний хурдан морины уралдаан.

Үндэсний спортоороо хичээллэж, үе тэнгийн хүүхдүүдээсээ эр зориг, авхаалж самбаагаараа гоц ялгарч наадмын түрүү магнай болж байдаг хурдан морь унаач хүүхэдүүдээ ММСУХ спортын цол зэрэг олгодог билээ.

 “Дүнжингарав-2012”  уралдаанд 10 гаруй спортын дэд мастер, мастерууд хурдан морь унаж уралдаж байгаа.

 “Дүнжингарав-2012” уралдаанд  4 насны хурдан хүлэг унаж түрүүлж айрагдсан 20 хурдан морь унаач хүүхдүүд ээ  олон улсын “Найрамдал”  зусланд амрах эрхийн бичиг, Д-20 үйлчилгээний дугаартай, 5000 нэгжтэй, 247 үйлчилгээтэй   “Скайтел” компанийн “NOKIA”  фирмийн гар утсаар шагнаж урамшууллаа. Мөн түрүүлж айрагдсан морьдын бай шагналын 20% нь хурдан морь унаач хүүхэд олгогдоно. Мөн түрүүлж айргагдсан морьдын хурдан морь унаач 20  хүүхдүүдийн ээжүүдэд ГОВЬ брендийн ноолууран нөмрөг бэлэгллээ.

Монголын уяачдын шинэ жилийн цэнгүүн 2015 Монголын уяачдын шинэ жилийн цэнгүүн SS-club-ийн их танхимд нижгэр болж өнгөрлөө. ММСУХ-ны хамт олон , хөдөө орон нутгаас хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид, уяачид, хурдан морины зүтгэлтнүүд маань нэгэн үдшийг дуутай, хууртай сайхан өнгөрүүллээ.
2014 онд , Улс , Бүсийн уралдаанд түрүүлж , айрагдсан хурдан морьдын амжилтыг эмхэтгэсэн ном хэвлэгдэн гарлаа Молор эрдэнээ дээдлэн шүтэж хүлэг мориорооо их түүх, сайн үйлсийг бүтээсээр ирсэн Монголчууд Хөхөгчин хонь жилдээ амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай.