Мэдээ мэдээлэл

Монгол Улсын “Тод манлай”, “Манлай”, “Алдарт” уяачийн болзол хангасан уяачдын тодорхойлолтыг хүлээн авч байна

Улсын баяр наадам, Засгийн газрын шийдвэрээр хийж байгаа шигшмэл болон бүсийн уралдаанд морио уралдуулж түрүү, айраг авч “Үндэсний их баяр наадам”-ын тухай хуулийн 8.3, 8.6-д заасан болзлыг хангаж, улсын цолонд тодорхойлогдох уяачид дараах материалыг бүрдүүлнэ.

Үүнд:
• Монгол улсын “Тод манлай”, “Манлай”, “Алдарт” уяачийн болзол хангасан уяачийн товч анкет /загварын дагуу/

/ mrtd.gov.mn/upload/files/anket_shagnal.docx      Анкетийг эндээс татаж авна уу/

• Аймаг, нийслэл, сум, дүүргийн Монголын Морин Спорт Уяачдын Холбооны салбар холбооны тодорхойлолт
• Түрүүлсэн, айрагдсан морьдын өргөмжлөл, гэрчилгээ, дипломын эх хувь, болон нотариатаар батлуулсан хуулбарыг Монголын Морин Спорт Уяачдын холбооны ажлын албанд ирүүлнэ үү Утас:99087124

ММСУХ-ны "МОНГОЛ УЯАЧ-3000" уяачдын зөвлөлгөөн Архангай аймагт боллоо. ММСУХ орон нутгийн бүх салбар холбооддоо зохион байгуулж байгаа "МОНГОЛ УЯАЧ-3000" уяачдын зөвлөлгөөнийг Архангай аймагт 2012 оны 2-р сарын 9-ны өдөр зохион байгууллаа.
“Дүнжингарав-2013” хаврын төвийн бүсийн уралдааны Азарга насны цуваа “Дүнжингарав-2013” хаврын төвийн бүсийн уралдааны Азарга насны цуваа