Мэдээ мэдээлэл

Дорнод аймгийн МСУХ-ны 15 жилийн ой боллоо.

ММСУХ-ны салбар ууган гурван холбоодын нэг Дорнод аймгийн морин спорт уяачдын холбоо энэ жил 15 нас хүрч буй. Дорнодын уяачид 15 жилийн ойгоо энэ сарын 25-ны ням гарагт Чойбалсан хотноо боллоо. Ойн хүрээнд Чойбалсан суманд соёолон, их нас, азарга насны хурдан морьдын уралдаан болж, “Адуучин” нэвтрүүлэгт хийморилог уяачид нь оролцож шандасаа сорьсон юм.

Зургаан зуугаад морьд уралдсан тус уралдааны унаач багачуул бүгд хамгаалалтын малгайтай уралдсанаараа дорнодчууд анхдагч болсон юм. Учир нь жил бүрийн наадмын өмнө унаач хүүхдүүдийн аюулгүй байдлын тухай яригддаг. Тиймдээ ч ММСУХ-ны тэргүүн, Шадар сайд М.Энхболд хамгаалалтын хувцас хэрэглэлтэй уралдаж байх талаар өнгөрсөн жил уриалга гарсан. Ийнхүү Дорнодын уяачид тус уриалгыг 100 хувь хэрэгжүүлж, бяцхан унаачдыг малгайгаар хангаад зогсохгүй үнэ төлбөргүйгээр даатгалд хамруулан, гарын бэлгээр мялаасан юм.  
Ойн арга хэмжээ сүргийн манлай азарганы уралдаанаар эхэлж, газар газрын 180-аад хурдан хүлэг  шандас шалгаж, уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олноо цэнгүүллээ.
Дорнодын тал нутагт өнтэй сайхан өвөл болсон ч цас нэлээд орсон нь эргэн тойрны байдлаас илт. Уралдаан аймгийн төвөөс зүүн хойш 10 гаруй километрийн зайтай болсон бөгөөд газар орны байдлаас болон морьд 14-16 километрийн зайнаас уралдсан. Азарга, соёолонгийн уралдааны дараа албан ёсны нээлтийн ажиллагаа өрнөж, “Түмэн эх” чуулгын дуучин Мөнхбаатар уртын дууны шуранхайгаар  наадамчин олны сэтгэлийг хөглөсөн. Үүний дараа холбооны шинэ тэргүүн Болорчулуун дулаан үгтэй баярын мэндчилгээ дэвшүүлж ойн арга хэмжээ албан ёсоор эхэлснийг мэдэгдсэн юм. 
Нээлтийн ажиллагааны өөр нэгэн сонирхууштай нь хос морьдын үзүүлбэр байсан. Мөнгөн тоногтой эмээл хазаар тэргүүтнээр чимсэн зүс ижил хүлгэдээ унасан үндэсний хувцастай хосууд шалгарууллаа. 
Нээлтийн ажиллагааны дараа 270-аад их насны морьд гарааны зурхай руу хөдөлж, 
Дорнод аймгийн хэд хэдэн сумд тусгайлан гэр барьж, зочдоо угтаж үдэж байсан бөгөөд  настангууд цай уунгаа эртний сайхан цагаа дурсан хууч хөөрч цагийг зугаатай өнгөрөөнө билээ. 
Шагнал гардуулахыг хүлээн зогссон томчууд унаач хүүхдүүдээ хооронд нь барилдуулж үзэгчдийн тэр чигт нь хуйлруулж дөнгөсөн. Үзэгчдийн уухайн дуунд цөс нь хөөрсөн багачууд шавар болсноо ч анзаарах сөхөөгүй шавж дэвэн зогсох нь өхөөрдмөөр. Ийн хэсэг хугацаа өнгөрсний дараа түрүүлж айрагдсан морьдыг цоллох  ажиллагаа эхэлж, асрын өмнө алдар цолыг нь дуудаж мөн 15 жилийн ойн уралдааныхаа медалыг цул мөнгөөр цутгаж холбооны билэг тэмдгийг цэвэр алтаар шарсан өвөрмөц хийцтэй медалл урлаж  түрүүлж айрагдсан морьдын шагналыг гардуулав. 20 цагаас Ольхон ресторанд үргэлжилсэн юм.
Хүндэтгэлийн цайллагад Дорнод нутгийн нэрийг дуурсгасан үе үеийн уяачид, морины зүтгэлтнүүд хүрэлцэн ирснээс гадна ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн нарын төв холбооны төлөөлөгчид ирсэн байсан. 
ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн тус аймгийн уяачдын холбоог үүсгэн байгуулж 15 жил удирдсан хүндэт тэргүүн Ганбаатарт ММСУХ-ны хүндэт шагналыг гардуулж, шинэ тэргүүн Болорчулуунд цаашдын ажилд нь амжилт хүсэн ерөөсөн юм. Түүнчлэн энэ үеэр аймгийн Алдарт уяач таваар нэмэгдсэн бөгөөд  Дорнодын адууг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан ахмад уяачдыг урамшууллаа. Ёслолын ажиллагаанд Түмэн эх чуулгын дуучид, МУГЖ дуучин Энхзул нар ая дуугаа өргөсөн бөгөөд сэтгэл нь хөөрсөн уяачид дууг нь түрж, уран бүтээлчдэд урам хайрласан  билээ.
Ийнхүү дуу хуур, дурсамж яриа хөвөрсөн Дорнодын уяачдын холбооны 15 жилийн ой яригдах сонинтой, ялгарах түүхтэй дэлгэр сайхан боллоо. 

 

“Булганхангайн хурд-2015” хангайн бүсийн уралдааны хурдан эрлийз дунд насны албан ёсны цуваа 1.Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Монгол Улсын Манлай Уяач Намжилцэрэнгийн Даш-Өлзийн цавьдар үрээг уралдаанч хүү 10 настай Х.Содномдорж унаж түрүүлгэлээ
“ АЛТАН АЗАРГА” “МӨНГӨН ГҮҮ” “МОЛОР УНАГА”-НЫ ЭЗЭД ТОДОРЛОО “ АЛТАН АЗАРГА”-НЫ ЭЗЭН: 1.Дорноговь аймгийн Сайншанд уугуул Монгол Улсын Тод Манлай Уяач Гончигжавын Алтангэрэлийн ИХ ХҮРЭН 2.Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Монгол Улсын Манлай Уяач Рэнцэнгийн Ганхуягийн БУУРАЛ 3. Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Цэвэгсүрэнгийн Эрдэнэдалайн ХАЛТАР
“ШАРГА НАДАД ИРЭХ ГЭЖ Л ИРСЭН ШИГ БАЙГАА ЮМ”... “Амгалан төрийн ажнай шарга”-ын эзэн, Мон-Уран ХХК-ийн захирал Б.Наранхүүтэй энэ жилийн улсын их баяр наадмын азарга ирсний дараахан Хүй долоон худаг дахь уяан дээр нь очиж уулзан аугаа шарга азарганых талаар товчхон хөөрөлдлөө.