Мэдээ мэдээлэл

Говийн бүсийн хурдан морины уралдааны хөтөлбөр

Говийн бүсийн хурдан морины уралдааны хөтөлбөр

 Даншиг наадам товлогдсон хугацаандаа буюу энэ сарын 23-26 ны өдрүүдэд Баянхонгор аймгийн төвд зохион байгуулагдахыг албан ёсоор мэдэгдэж байна. 

 

ЛАМЫН ГЭГЭЭН – 375, ГОВИЙН БҮСИЙН ИХ ХУРД НААДМЫН УРИЛГА

 

Эрхэм хүндэт ....................танаа

      Монголын шашин, соёлын нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, Монгол маарамбын оройн чимэг, ууган зурхайч, Хамба номун хан, Эрдэнэбандид хутагт, Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний түүхт 375 жилийн ой, Ламын гэгээний наймдугаар дүр Данзанжамбалчойжишэнин гэгээнтэнд бат оршил өргөх ёслол, даншиг наадам, “Говийн бүсийн Их хурд-2014” хурдан морины уралдаан, Их Монгол улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баярт хүрэлцэн ирэхийг уръя.

Түүхт ой, даншиг наадам 2014 оны 7 дугаар сарын 22-26-ны бэлэгт сайн өдрүүдэд Баянхонгор аймгийн төвд болно.

 

Таныг хүндэтгэсэн:

БАЯНХОНГОР АЙМГИЙН

ИТХ-ын дарга                                                    Засаг дарга

         Дэнвэвийн ШИРМЭН                Дамдинсүрэнгийн ЖАРГАЛСАЙХАН

 

Ламын гэгээний Гонгандан дэдлин хийд

“Ламын гэгээн-Нийгмийн хөгжил” сан  ТББ

Баянхонгор хот

2014 он

 

 

 

БАЯР НААДМЫН ХӨТӨЛБӨР

 

2014.07.23-ны Лхагва гараг

 08.00-11.00   Ламын гэгээний VIII дүр Данзанжамбалчойжишэнин гэгээнтэнд “Бат оршил” өргөх ёслол                                                                               

 /Баянзүрхэд/

 11.00-12.00   Лам хуврагууд дамжаа барих, ном хаялцах                                    

 /Баянзүрхэд/

 13.00-13.00   Ламын гэгээний хүрээний туурь, түүх дурсгалтай танилцах         

/Баянзүрхэд/

 13.00-14.00   Хийдийн шав тавих ёслол                                                                 

 /Баянзүрхэд/

 18.00-23.00   Баяр наадмын нээлтийн ажиллагаа-Шашин урлагийн цэнгүүн                                                   

                                                                                                     /Аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнд/                                                                  

  

2014.07.24-ны Пүрэв гараг

 08.00-18.00   “Говийн бүсийн их хурд-2014” хурдан морьдын уралдаан  “Их нас, шүдлэн, хязаалан нас”

 11.00               Үндэсний сур, шагайн харваа                         

  /Сурын талбай, спорт ордонд/

 08.00-18.00     “Дээлтэй монгол-375” үндэсний хувцас ёс заншлаа эрхэмлэх цэнгүүн,Аймгийн ХДТ , “Тэмүжин” театр, ардын авьяастнуудын хамтарсан тоглолт                                                                   

     /Морь барианы газар/

 20.00-24.00      “Тэнгэр эрхэсийн дуулал оршвой ”- Аймгийн ХДТеатр, Хүүхдийн Тэмүжин театрын уран бүтээлчдийн нэгдсэн тоглолт                                            

/ХДТ/

 2014.07.25-ны Баасан гараг

 08.00-18.00      Хурдан морины уралдаан “Азарга, даага соёолон” нас Аймгийн ХДТ, “Тэмүжин” театр, ардын авъяастнуудын хамтарсан тоглолт

/Морь барианы газар/

 20.00-24.00      “Хонгор нутгийн Хотол баясгалан” шилдэг уран бүтээлчдийн нэгдсэн тоглолт, цэнгүүн                                

/Тусгаар тогнолын баганат талбайд/

 2014.07.26-ны Бямба гараг

 08.00-17.00           Үндэсний бөхийн барилдааны 1-5 даваа          

/Төв цэнгэлдэх хүрээлэнд/

 17.00-19.00   Хурдан морьдыг цоллож, уяач харваачдад шагнал гардуулах

 19.00-20.00            Шөвгийн дөрвөн бөхийн барилдаан

 20.00-21.00             Баяр наадмыг өндрөлүүлэх

 21.00-24.00             “Оддын тоглолт  цэнгүүн”        

/Тусгаар тогтнолын баганат талбайд/

 

 БАЯР НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

 

 

Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой , Баруун бүсийн хурдан Эрлийз дээд насны албан ёсны цуваа 1.Увс аймгийн Зүүнхангай сумын уугуул Х.Барсүрэнгийн хээр халзанг уралдаанч хүү Оргил унаж түрүү магнайд хурдлууллаа
ММСУХ-ны 20 жилийн ойн баяр наадмын хурдан хязаалангийн албан ёсны цуваа Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой Монголын Спорт, Уяачдын Холбооны түүхт 20 жил, Дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 2 жил, Уяачдын баяр наадмын хурдан хязаангийн уралдаанд газар газрын шандаст хурдан 192 хязаалан уралдсан юм. Энэ жилийн Үндэсний их баяр наадам, Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой бүсийн хурдан морины уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан хязаалангууд ирсэн байлаа.
Монголын уяачдын шинэ жилийн цэнгүүн амжилттай болж өнгөрлөө... ММСУХ-ны хамт олон болоод хөдөө орон нутгаас хүрэлцэн ирсэн төлөөлөгчид, уяачид, хурдан морины зүтгэлтнүүд маань нэгэн үдшийг дуутай, хууртай сайхан өнгөрүүллээ.