Мэдээ мэдээлэл

2015 онд зохион байгуулах хурдан морины бүсийн уралдаанийг товлож, Монгол Улсын засгийн газарт уламжилахаар шийдвэрлэлээ.

2015 оны хурдан морины бүсийн уралдааны товийг хэлэлцэн холбогдох шийдвэрийг гаргуулахаар Монгол Улсын Засгийн газарт уламжилахаар тогтлоо.

ММСУХ-ны Тэргүүлэгчдийн Анхдугаар хуралдаанаар 2015 оны хурдан морины бүсийн уралдааны товийг хэлэлцэн холбогдох шийдвэрийг гаргуулахаар Монгол Улсын Засгийн газарт уламжилахаар тогтлоо.   

“Дүнжингарав-2015” уламжлалт үндэсний хурдан морины уралдааныг Төв аймгийн Аргалант сумын нутаг Хүйн долоон худгийн Цагаан хөтөлд 2 дугаар сарын 22-нд буюу Хаврын тэргүүн сарын шинийн 4-ны билэгт сайн өдөр 15-дахь жилдээ зохион байгуулахаар боллоо. Говийн бүсийн хаврын уралдааныг Дорноговь аймагт, хангайн бүсийн хаврын уралдааныг Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд 03 дугаар сарын 01-ний өдөр буюу шинийн 10-нд тус тус зохион байгуулах тухай тов гарлаа.

Харин зуны бүсийн уралдаан 2015 оны 07 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд  Зүүн бүсийн уралдааныг Сүхбаатар, Говийн бүсийн уралдааныг Өмнөговь, Төвийн бүсийн уралдааныг Өвөрхангай, Хангайн бүсийн уралдааныг Булган, Баруун бүсийн уралдааныг Увс аймагт тус тус зохион байгуулахаар товлож, Засгийн газарт уламжлахаар шийдвэрлэсэн болно.

Монголын морин спорт, уяачдын холбооны түүхт 20 жилийн ойг Боржигоны их талд 8 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд Монголын уяачдын өдрөөр тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэрийг гаргасан байна.

 

Төвийн бүсийн уралдааны нээлт боллоо Монголын морин спорт, уяачдын холбооноос төвийн бүсийн хурдан морины уралдааныг өнөөдөр Хүйн долоон худагт тус холбооны үүсгэн байгуулагч, санаачлагдын нэг Г.Пунцагбалжир агсны нэрэмжит болгон зохион байгуулж байгаа билээ.
ММСУХ ны Оны шилдэгүүдийн тодорхойлолтыг авч эхэллээ ММСУХ ны Оны шилдэгүүдийн тодорхойлолтыг авч эхэллээ
“Сэцэнханы хурд-2016” зүүн бүсийн уралдааны хурдан эрлийз бага насны албан ёсны цуваа 1.Хэнтий аймгийн Дадал сумын уугуул, Монгол Улсын Тод Манлай Уяач Батхүрэлийн Бат-Өлзийгийн хээр даагыг Г.Тэмүүжин унаж түрүү магнайд хурдлууллаа