Мэдээ мэдээлэл

ММСУХ ны Оны шилдэгүүдийн тодорхойлолтыг авч эхэллээ

ММСУХ ны Оны шилдэгүүдийн тодорхойлолтыг авч эхэллээ

ММСУХ ны 2012 оны шилдэгүүдийн шалгаруулалт эхэлж байгаа тул салбар холбоод, тэргүүлэгч гишүүд, "ММСУХ -ны оны шилдэг шалгаруулах журмын" дагуу  шилдэг аймгийн холбоо, шилдэг сумын салбар холбоо, шилдэг уяач, шилдэг залуу уяач, шилдэг гал, шилдэг ивээн тэтгэгч, шилдэг хурдан морь унаач хүүхэд  гэсэн номинацид нэр дэвшигчдийн тодорхойлолтыг холбооны ажлын албанд ирүүлнэ үү.

ММСУХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн


 

ММСУХ-ны 20 жилийн ойн баяр наадмын хурдан их насны албан ёсны цуваа Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой Монголын Спорт, Уяачдын Холбооны түүхт 20 жил, Дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 2 жил, Уяачдын баяр наадмын хурдан их насны уралдаанд газар газрын шандаст хурдан 203 их нас уралдсан юм. Энэ жилийн Үндэсний их баяр наадам, Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой бүсийн хурдан морины уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан их насны морьд ирсэн байлаа.
Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой , Баруун бүсийн хурдан Эрлийз дээд насны албан ёсны цуваа 1.Увс аймгийн Зүүнхангай сумын уугуул Х.Барсүрэнгийн хээр халзанг уралдаанч хүү Оргил унаж түрүү магнайд хурдлууллаа