Мэдээ мэдээлэл

Төвийн бүсийн уралдааны нээлт боллоо

Монголын морин спорт, уяачдын холбооноос төвийн бүсийн хурдан морины уралдааныг өнөөдөр Хүйн долоон худагт тус холбооны үүсгэн байгуулагч, санаачлагдын нэг Г.Пунцагбалжир агсны нэрэмжит болгон зохион байгуулж байгаа билээ.

Монголын морин спорт, уяачдын холбооноос төвийн бүсийн хурдан морины уралдааныг өнөөдөр Хүйн долоон худагт тус холбооны үүсгэн байгуулагч, санаачлагдын нэг Г.Пунцагбалжир агсны нэрэмжит болгон зохион байгуулж байгаа билээ. Монголын морин спорт, уяачдын холбооны VII-р Их хурлын шийдвэрээр хурдан морины уралдааныг сэрвээний өндрийг хэмжиж уралдуулахаар тогтсон. Их насанд 117 хүлэг бүртгэгдснээс сэрвээний өндрөөр 15 морь хасагдаж, өөрсдийн саналаар 5 морь үлдэж, 97 хүлэг гарааны зурхайгаас хөдөллөө.

Яг одоо Төвийн бүсийн хурдан морины уралдааны нээлт болж байна. Нээлтийн зургуудаас хүргэж байна.

ММСУХ-ны 20 жилийн ойн баяр наадмын хурдан дааганы албан ёсны цуваа Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой Монголын Спорт, Уяачдын Холбооны түүхт 20 жил, Дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 2 жил, Уяачдын баяр наадмын хурдан дааганы уралдаанд газар газрын шандаст хурдан 112 даага уралдсан юм. Энэ жилийн Үндэсний их баяр наадам, Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой бүсийн хурдан морины уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан дааганууд ирсэн байлаа.
МОНГОЛ УЛСЫН 2016 ОН ХАМГИЙН ӨНДӨР ЧАНСААТАЙ ЭРЛИЙЗ ДЭЭД НАСНЫ ХҮЛГҮҮД МОНГОЛ УЛСЫН 2016 ОНЫ ХАМГИЙН ӨНДӨР ЧАНСААТАЙ ЭРЛИЙЗ ДЭЭД НАСНЫ ХҮЛГҮҮД