Мэдээ мэдээлэл

"Дүнжингарав-2012" хаврын төвийн бүсийн уралдаан

Монголын Морин Спорт Уяачдын холбооноос зохион байгуулдаг хаврын төвийн бүсийн хурдан морины уралдаан 2012 оны 3-р сарын 3нд Төв аймгийн Зуунмод хотод болно.

 "Дүнжингарав-2012" хаврын төвийн бүсийн уралдаанд 4 насны хурдан хүлгүүд уралдана. 
- Эрлийз морьдын дээд нас-16 км
-Азарга-16 км
-Их насны морь-18 км
-Соёолон-16 кмт тус тус уралдана. 

Нас бүрийг  даамал, дэд даамлууд хариуцаж  ажиллана.
Уралдах морьдын бүртгэлийг  2012 оны 3-р сарын 2 нд Монголын Морин Спорт Уяачдын холбооны байр,  Төв аймагт Хүнс Хөдөө аж ахуйн газарт  тус тус бүртгэнэ.
Хурдан морь унаач хүүхдийн даатгалыг "Соёмбо" даатгалын компани даатгана.
Даатгалыг Монголын Морин Спорт Уяачдын холбоо 100%  хариуцана. 
Бүртгэлийн хураамж 30.000 төгрөг  

Түрүүлж, айрагдсан морьдын 20 хүүхдийг Монголын Морин Спорт,Уяачдын Холбоо Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө газартай хамтран “Найрамдал” олон улсын хүүхдийн амралтанд амрах эрхийн бичгээр шагнаж урамшуулна.

"Дүнжингарав-2012" хаврын төвийн бүсийн уралдаанд хамгийн өндөр амжилт үзүүлсэн шилдэг уяач, шилдэг хурдан морь унаач хүүхдийг шалгаруулна.

"Дүнжингарав-2012" хаврын төвийн бүсийн уралдаан бол мэдээлэл технологийн ололтыг нэвтрүүлсэн, ашигласан уралдаан болно. Хурдан морины уралдааныг  МҮОНРТ, UBS, ТВ-5, ТВ-9-ээр шууд дамжуулж үзэгчдэд хүргэнэ. 
Бүх аймгийн сонсогч түмэндээ ФМ-89,9 радиогоор хүргэнэ. 
Улаанбаатар хотын үзэгч түмэндээ  ФМ-97,5 радиогоор хүргэнэ. Морь барианы газарт байгаа үзэгчид машиныхаа фм-ээр хурдан морины уралдааны тайлбарыг сонсох боломжтой.  
Мөн интернетээр үзэгч олондоо хүргэхээс гадна, Морь барианы газарт IPНОNE, IPAD-тай үзэгчид хурдан морины уралдааныг чөлөөтөй үзэх боломжтой.
Хурдан морины уралдааныг  үзэхээр ирсэн үзэгчдийн тав тухтай байдлыг хангаж, барианы газарт чанга яригчыг байрлуулж, Морь барианы газарт гар утасны сүлжээг хангаж  ажиллана.  
Хурдан морь эргүүлэх гарааны төхөөрөмжийн өргөн нь  150 метр. Ингэснээрээ морьд нэг эгнээнд зогсож байгаад гараанаас гарч уралдана. Их насны морины гараанаас 8 км, азарга, соёолон, эрлийз морьдын дээд насны гараанаас 6 км газрыг  150 метрийн өргөнтөйгөөр цасыг нь хусаж, уралдааны замаа янзалсан.
Хүн мал эмнэлгийн яаралтай тусламжийн үйлчилгээ бэлэн байдалд ажиллана.  

 

Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны 2011 оны шилдгүүд ММСУХ жил бүр оны шилдгүүдээ шалгаруулж, сар шинийн босгон дээр олон нийтэд зарладаг уламжлалтай. Үндэсний морин уралдааныг хөгжүүлэх үйлсэд амжилт гарган бусдыгаа ажил үйлсээрээ манлайлсан шилдэг уяач, шилдэг гал уяа, шилдэг залуу уяач, шилдэг салбар холбоо шилдэг хурдан морь унаач хүүхдүүдийн амжилтыг үнэлэн дүгнэж, ММСУХ-ны тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэдэг билээ.
Ай.Төмөр-Очир “Одон” хээртэйгээ айсуй Хурдны голомт Сүхбаатар аймгаас яруу найрагч, сэтгүүлч Ай. Төмөр-Очир “Дүнжингаравын хурд-2010”-ыг зорьж, нийслэл хот руу ирж буй сурагтай.
Монгол тахь Монголын говьд дэлхийд ховор сонин амьтад олныг үзэж чадна. Түүний нэг нь говийн зэрлэг адуу - тахь юм.