Мэдээ мэдээлэл

ХУРДАН МОРИЙГ ТАВИХ,ЗӨВ ШУРГУУЛЖ, УЯЖ СОЙХОД ЮУГ ОНЦЛОН АНХААРАХ ВЭ?

Хурдан хурц хүлэг морийг уяж сойж, уралдуулна гэдэг эрдэм мэдлэг, ур ухаан, уужим бодол...Их олон зүйлийг шаарддаг. Бид “Уяачийн эрдэм” булангаараа Монгол Улсын “Тод манлай уяач ”Д.Ононгийн “хичээл”-ийг цувралаар хүргэх болно. Та эндээс олон шинэ зүйлийг мэдэж мэдэрнэ гэдэгт итгэж байна.

-“Морийг уяхаасаа тавих нь чухал ” гэж Та нэгэнтэ хэлж байсан . Энэ ямар учиртай үг юм бэ ? Энэ үгийг сонсоод би, ерөсө уяач хүний хөдөлмөр жилийн дөрвөн улирлын турш үргэл жилдэг юм байна гэж ойлгосон юм л да.

 -Уясан морьдыг , тэр тусмаа их насны морийг наадмын дара хорон хөлсийг авч

, булчинг нь гүйцэд суллаж , мулталж тавихгүй бол тэр жилдээ биеэ тавьж өгдөггүй агдайчихдаг. Байнга бэлтгэл хийсээр зангидсан гар шиг болчихсон булчинг чинь хариу уяа хийж зөөллөөд тавихгүй бол болдоггүй . Хойтон гийн уяаны ажил бол ерөөсөө тэр . “Уяхаасаа тавих нь чухал ” гэдэг үгний утга учир ч тэр . Ер нь морийг зөв сайхан эдэлж сурсан хүн л морь уяна даа . Их насны морь жилдээ нэг л буруу эдэлсэн бол тэр жилдээ засал авдаггүй . Уяач хүн надмын маргаашнаас л дараа жилийнхээ наадамд бэлдэг юм шү дээ.-Морьдоо анх барилж эхлэхэд дийлэнх улсын морьд голийсон тарган харагдаж байдаг. Харин танай морьд, туранхайвтар , их хөнгөн харагдаж байдгийн учир юу вэ?

 -Уяа морьдыг ер нь байнга бэлтгэлтэй тамирчин шиг , байнгын уургын морь шиг л бэлэн байлгах ёстой л доо. Манай морьд туранхайвтар байдгийн учир бэлчээрээр нь байнга юм хийдэгтэй холбоотой. Анх уяхад бөрзийсөн юм ирдэг . Тэгэд яван чангарад, сэрийгэд , улам бүр өнгө суугаад уралддаг .

 -Бэлчээрэр нь уяж сойно гэдгээ жаахан тодруулж ярихгүй юу?

-Намар цасны тахтайд барьж аваад усыг нь зөв гаргах ёстой юм . Зөөлөн унаж хөдөлгөөд үсний нь угт тогтож шигсэн нарийн шороог нь унагачих хэрэгтэй юм. Усыг нь зөв сайхан гаргад тохомны хөлсийг биед нь тогтохгүй болгоод орхичиход болдог эд .

 -Цасгүй үед яах вэ? Мөн л өдөр бүр мордоод байх хэрэг үү?

-Өдөр бүр мордож давхиад , унаад байх хэрэггүй л дээ . Цасгүй үед тэгвэл морь улдчихдаг юм . Ер нь зун уралдсан морийг , хавар намрын цагт гэдсийг нь гүйцэт солих ёстой. Хавар намар хоёрт л мал гүйцэт цаддаг гэж байга юм . Тэр үед гэдсийг нь гүйц эд солих хэрэгтэй .

 -Чухам яаж солих вэ? Ямар дэс даралалтай үйлдэл хийх ёстой вэ?

 -Морин адууг анхны цаснаар гүйцэд цадад 1-2 хоносны ар дээр барьж аваад уяж хонох хэрэгтэй . Уяж хоносныхоо маргааш унаж хөдөлгөнө. Ингэхлээр гэдэс нь хөдөлнө. Нэлээн сайн хөлөргөж , биеийг нь халаана гэсэн үг шү дээ. Харин адуунд нь буцааж тавихдаа уяан дээр уяж , биеийг нь хөргөж байж тавьдаг учиртай . Тэхгүй бол нуруу авах тохиолдол гарна.

 -Уях морийг бол адуугаар нь сайн эдэлдэг байх нэ. Харин байнга уяж хоноод байхгүй биз дээ ?

 -Ялангуяа зун уягдаад олигтой давхил ороогүй адууг бол хар буухаар сайн эдлэх хэрэгтэй. Уях морийг ер нь адуугаар нь сайн эдлээд авчирах их зүгэр . Дээр өөрөө , “Танай морьд анх туранхайвтар , их хөнгөнхөн баригддагийн учир юу вэ ?” гэж асууж байсны учир гол гогцоо тэнд л байгаа юм. Морийг анх барихда л уяж хонохоос бусад үед нь ерөөсөө уяж хонож болохгүй .

 -Зарим улс байсгэд л уяж хоноод , унаж давхиад байга харагддаг . Тэр нь тийм ч зөв зүйл биш байх нь ээ?

 -Уяж хоноод ширүүн эдлээд байхлэр дотуура чангарчихаад бие нь тавьж өгөхгүй жадайчихаад байдаг. Мах нь чангарчихаад бариад байна гэсэн үг шүү дээ. Чамд биеийг чинь барьсан жадайсан хувцас өмсөгчихөд учиргүй хурдан гүй гээд шахад байвал ямар байх вэ, түүнтэй л адил гэсэн үг . Ер нь бол морийг адугар нь уяж сойх ёстой юм . Уяа сойлгоны дундуур ч уяж хонох буруу .

 -Цаг улирал урьдынхнаас огт өөр болж байна . Адуу малны иддэг өвс ургамал ч их өөрчлөгдсөн биз? Үүнийгэ дагад уяа засал ч их өөрчлөгдсөн байх. Одо ч тэжээлгүй морь уралдахгүй гэдэг болсон шиг байна?

 -Одоны морьдын хүч тамирыг хадгалаад хашаанд байлгаж байгаг тэжээгээд байна гэж ойлгож бас болохгүй. Бараг зургадугаар сарын 20 гарч байж ногоо идэж байгаа энэ үед хашаанд байлгаж хүч тамирыг нь хадгалах нь буруу биш . Идэш хоолыг нь тэнцүүлээд гамнаад байхад бараг зогсож байгаад уяа нь болчих адуу ч байдаг. Манайхны бага насны адуунууд бараг л тийм . Улсууд мориндоо ажил хийгээд л байхад манайхны морьд зогсч л байдаг .

 -Танайхан бол уяж эхлэнгүүтээ л учиргүй ажил хийгэд , хөлсөлж тарлаад давхичихдагүй юм байна?

 -Эхэндээ зөөлхөн ажил хийнэ шү дээ . Ерөсө л ийм юм байгаа юм . Давхих газрынхаа гуравны нэгээс нь эхэлж бэлтгэл хийгээд эхэлнэ гэсэн үг . Яг уралдах өдөр болоход гараны газартаа уяа нь хүрч , ир нь ханаж байхаар л тоцож ажил хийх ёстой юм .

 -Хот тойрсон уяачид бараг худалч хүнд бараг халуун намрас эхлэн морьдо тэжээгээд эхэлдэг юм шиг санагддаг . Тэжээхэд бас нарийн учир байга да?

 -Одо ямар ч сайн адууг тэжэхгүй бол олигтой уралдуулах боломж хомс болоод ирсэн л дээ. Энэ нь өвс ургамал , байгаль цаг ууртай холбоотой юм . Морийг тэжээхдээ адуун дээр нь жахан унаж, арваннэгдүгээр сарын 10-аас арванхоёрдугаар сарын 10-н хүртэл унаж усыг нь сайхан гаргад, өөхөн таргыг нь бараад оруулж ирж тэжээнэ . Зун уралдсан морьд өөхөн таргавад юу шалих вэ .

 -Усыг нь гаргана гэдэг нь чухам яана гэсэн үг вэ?

-Мордоод усыг нь гаргаад ирэхэр үс нь задраад биед нь хөлс тогтохгүй болчихож байгаа юм.

 -Морийг тэжээхэд ямархуу өвс ного зүгэр вэ?

 -Туул голын урд талын болон зүүн талын өвс зүгээр . Хяр хамарын өвс адунд их зохимжтой байдаг .

 -Манайхан одоо ихэвчлэн овьёсоор тэжээж байх шиг. Өдөрт хэдий хэрийн овьёос өгвөл тарах вэ? Бяр хүчтэй болгоход өөр ямар нэмэгдэл тэжээл өгвөл зүгэр вэ?

 -Хоолонд нь өдөрт нэг өгөхдө хоёр шанага овьёос, тийм хэмжэний хивэгтэй өгдөг . Овьёосыг ахиухан өгвөл тамиранд хэрэгтэй . Бас шингэн хийх буруугүй . Тэхдээ монгол адуунд эрлийз адууны дозоор хийж болохгүй. Биеийн хэмжээ , жинд нь тохируулж хийх хэрэгтэй . Тэжээхдээ ч морины хүч тамир , онцлог байдлыг сайн харгалзах учиртай ... Тэрнэс зүгэр л овьёос хивэг өгөөд байна гэсэн үг биш шүү дээ.

 -Тухайлбал яана гэсэн үг вэ?

 -Морины хоол бол тухайн адуныхаа сэтгэлтэй холботой .Өргөн магнайтай , дух хөмсөг зузаан бол сэтгэл ауга , ажил их даадаг , арчилгаа тордолгоо ч сайн авдаг . Магнай давчуу , ойрхон нүдтэй , хөмсөг нимгэн аду бол сэтгэл давчуу , аймхай , адгу босч ухасхийсэн хүн шиг байх жишээний. Сэтгэл давчу адууганцааранг нь уяж хооллоод яарахгүй сэтгэлийг нь тогточихвол гэдэс нь эвдрэхгүй болдог . Сэтгэл сайтай , яардаггүй нь бол сайн хурцалж , гэдсийг нь хөдөлгөж өгвөл сайн . Тэгэхгүй бол гэдэс нь хөдлөхгүй .

 -Тэжээлийн бяраасаа болж морь, доголоод байга юм гэж ярьж байсныг чинь санаж байна. Тэжээхгүй уралдахад хэцүү , тэжээхээр хөлийг нь авчихаад байх болж . Тэгэхлээр яана гэсэн үг вэ?

 -Сүүлийн үед энэ ч морио догол гочихло, тэр ч мориныхоо хөлийг авчихлаа гэж байга нь яалт ч үгүй тэжээлтэй холбоотой л доо. Тэжээлийн бярыг монгол адуны хөл гүйцэхгүй байгаа юм. Эрлийз , холимог цустайнууд нь тэжээлдээ зохицдог . Монгол адуг бол хөөрхий , байдаг хурдан дэр нь учиргүй бяр өгчихөөр тэгж байгаа юм. Монгол адууны хурданых нь хат үндсэндэ гүйцэхгүй байгаа юм . Оч нь багадад байхгүй юу . Гэлээ гээд яахав дээ . Байнгын тэжээл өгөөд дөрвөн булчингаад нь байнга тордоод бэлтгэлтэй л байх  хэрэгтэй .

-Морийг өглөө барьж уяснас хойш хэдэн цагийн дара гэдэс нь гүйцэд хөдөлчихсөн байвал зүгэр вэ?

 -Морийг өглөө бариад үдэс хойш гурав дөрвөн цаг болоход гэдэс нь гүйцээд хөдөлсөн байх хэрэгтэй. Энэ бол идсэн уусан нь шингэд уяа нь зөв байгаагийн шинж. Буруу байвал гэдэс нь ханхайгаад цүрийсэн юм болчихно. Гэдэс хөдлөхгүй байна гэдэг үндсэн тамир луугаа орно гэсэн үг . Уяа нь зөв бол адууны өдрийн идсэн уусан нь биедээ бяр болон шингэнэ. Цанхагар байгаа гэдсийг хоол нь ихэдсэн байна гэж андуурч, уясаар больж байга юмыг бүр болиох нь ч бий .

 -Гэдсийг нь тогтоох , сэтгэлийгнь тогтоох , бяр хүчийг нь тогтоох гэд нарийн зүйлүд урган гарах нь ээ дээ ?

 -Тэрнэс чинь л уяа эхэлдэг байхгүй юу.

 -Сэтгэл хөнгөнтэй, уухичиж давхисан морины сэтгэлийг чухам яаж тогтоож болох вэ?

 -Сэтгэл хөнгөнтэй адуу гэгэлзэж , сэгсчээд гэдэс нь хөдлөх гэд байдаг. Ийм адууг эхлээд ганц хоёроор нь ажил хийж байгад уухичад байхаа болихоор нь морьтой нийлүүлээд эргэх газар нь түрүүлж очоод гац нэгхэн хазуулаад байвал сэтгэл нь тогтуун болдог. Эргэхдээ зөөлхөн хатирулаад цогиулаад , сайхан дунд хурдаар явуулаад тэгээд түнэс нь жаахан дэшлүлэд түн дээр нь жаахан тогтож

Хуланг хурдлуулах арга Эрт дээр цагт Өндөр гэгээний зарлигаар Түшээтхан аймгийн Эрдэнэвангийн хошууны ноёнлог сайхан ууланд Товхон нэрийг хайрлаж, өвөрт нь Ноён номун ханы хийдийг байгуулсан гэдэг.
МОНГОЛ УЛСЫН 2016 ХАМГИЙН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА МОНГОЛ УЛСЫН 2016 ХАМГИЙН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА
Аймаг, Хот, Сумдын Морин, спорт уяачдын холбоонд Хурдан морины уралдаан зохион байгуулалт болон унаач хүүхдийн аюулгүй байдлын талаар зөвлөмж, чиглэл өгөх тухай