Мэдээ мэдээлэл

Хурдан морины хүүхэд Анх удаа Спортын мастер цолны болзолыг ханган биелүүлэв

Хурдан морины хүүхэд Анх удаа Спортын мастер цолны болзолыг ханган биелүүлэв

Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул Батбаярын Мягмарсүрэн 2008,2009,2010 онд Монгол улсын шилдэг хурдан морины унаач хүүхдээр шалгарч Монгол улсын  спортын мастер цолыг хүртлээ.Батбаярын Мягмарсүрэн Монгол улсын Тод манлай уяач Цогтын Батсайхан, Тод манлай уяач Дашдоржийн Мөнхбат нарын “Босоо хүлэг” гал уяанд хурдан морь унаж  Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд” уралдаан, Улс, бүсийн уралдаанаас олон түрүү айраг авч уралдсан хамгийн авьяастай, хамгийн эр зоригтой хүү билээ. 
Бөтмөнхийн Билэггүн /“Од” гал уяа/, Гүрсэдийн Тэмүүжин /“Унаган хурд”/ гал уяа, Батгэрэлийн Гантулга /Богдхан гал уяа/  нар  спортын дэд мастер цолны болзолыг биелүүлж энэ үдшийн цэнгүүнийг улам бүр сүр дуулиантай болгов. спортын дэд мастер цолны болзолыг биелүүлсэн хурдан морь унаач хүүхдүүд маань 2010, 2011 оны Монголын шилдэг унаач хүүхдээр шалгарч спортын дэд мастер цолтон болж байгаа билээ. Наадмын өглөө  60 мянган аав, 60 мянган ээжүүд, 60 мянган ах, 60 мянган эгч  хүлэг морины нуруун дээр дарцаглаж хийморь нь гал дөл мэт дүрэлзэн байдаг Монголын хамгийн идэр жавхаалаг, эр зоригтой бяцхан үрсээн, бяцхан дүүгээн  харан баясаж, бахархан дээдэлдэг билээ. ММСУХолбоо 60 мянган айлыг  эгнээндээ нэгтгэсэн төрийн бус байгууллага билээ. Монголын бяцхан үрсүүдээс хамгийн түрүүнд орлоготой болж төрүүлж өсгөсөн ачит эхдээ хамгийн түрүүн тус дэм  болдог хүүхэд бол монголын ард түмний цог хийморь нь болсон хурдан морь унадаг хүүхдүүд билээ.


 

ММСУХ-ны шийдвэрээр 2011 оны улсын баяр наадмаар хурдан морийг эрлийз, монголоор нь ангилж уралдуулав. Ардын хувьсгалын түүхт 90 жилийн ойн их баяр наадамын онцлог нь хурдан морийг эрлийз болон монголоор нь ММСУХ-ны шийдвэрээр ангилж уралдууллаа.
Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан Баторшил өргөх даншиг, Төвийн бүсийн хурд-2015 уралдааны соёолонгийн цуваа 1.Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул Аймгын Алдарт Уяач Дуламын Сугарын Хул соёолонг Пүрэвжаргал хүү унаж түрүүлгэлээ.
20-р зууны манлай уяач Д.Даваахүүгийнд Азийн морин уралдааны холбооны дэд ерөнхийлөгч ноён Гай Сержант зочлов Монгол адууг нүдээр харж, Монгол уяачтай уулзах хүсэлтээ эрт илэрхийлсэн ноён Гай Сержант Данзаннямын Даваахүү уяачийнд зочлов. Ноён Гай Сержантын Өвөө, аав нь уяач хүмүүс байсан гэдэг. Одоо нэг ах нь Шинэ Зеланд улсдаа нэртэй сайн уяач гэсэн. Ноён Гай Сержант бол багаасаа адууны дэргэд өссөн 20 гаруй адуутай хүн юм билээ.