Мэдээ мэдээлэл

ММСУХ-ны шийдвэрээр 2011 оны улсын баяр наадмаар хурдан морийг эрлийз, монголоор нь ангилж уралдуулав.

Ардын хувьсгалын түүхт 90 жилийн ойн их баяр наадамын онцлог нь хурдан морийг эрлийз болон монголоор нь ММСУХ-ны шийдвэрээр ангилж уралдууллаа.

Сүүлийн жилүүдэд “Шинэ монгол” гэх эрлийз адууг улсын баяр наадамд уралддаг болсноор хөдөө орон нутгийн жирийн уяачид улсынхаа баяр наадамд хурдан морио уралдуулах ховор болж эхэлсэн билээ. Энэ шийдвэрийн хүрээнд  Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны  хурдан морины уралдааныг зохион байгуулах салбар хорооноос адууны үүлдэр тогтоох комисс байгуулан ажиллууллаа. Үүлдэр тогтоох комиссынхон  2010 онд батлагдсан монгол адууны стандартыг гол мөрдлөгөө болгон ажиллав.  Эрлийз, Монгол  адууг ангилахдаа адууны сэрвээний өндрөөс гадна, гаднах шинж тэмдэгээр ангилж комисс ажиллав. Улсын баяр наадмаар уралдах морьдыг эрлийз монголоор нь ангилж уралдуулсныг олон түмэн тэр дундаа уяачид талархан хүлээн авч байлаа.  Өмнөх жилүүдийн наадамд их насны морь 200-гаад морь уралддаг байсан бол энэ жил 578 их насны морь уралдлаа.  Үүлдэр тогтоох ангиллаар хасагдсан  эрлийз адуунуудыг 7-р сарын 13-ны уралдаанд уралдана уу гэсэн шийдвэрийг комиссынхон  уяачдад хүргүүлж байсан. 7-р сарын 13-ны Эрлийз адууны уралдаанд түрүүлж айрагдсан морьдын бай шагнал,  уясан уяачдын амжилт нь улсын  цол хэргэмд орж улсын баяр наадмын жишгээр зохион байгуулагдлаа.

Үндэсний их баяр наадам АХ-ын 90 жил соёолон насны морьдын уралдаан Тулгар төр байгуулагдсаны 2220 жил, Их Монгол улсын 805 жил, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ойн их баяр наадмын хурдан морьны Соёолон насны уралдаан Хүй долоо худагын торгон дэнжнээ болж Тоосонд нь ороход хийморь сэргэдэг соёолон насны морьд барианд орлоо. Монгол орны дөрвөн зүг найман зовхисоос ирсэн 398 бүртгүүлснээс 310 хурдан буян тоосоо өргөлөө.
Эрдэнэт хотын 40 жилийн ой “Эрдэнэт хурд-2016”хангайн бүсийн уралдааны хурдан дааганы албан ёсны цуваа 1.Төв аймгийн Угтаал сумын уугуул Нэргүйн Гантулгын Зээрд даагыг 12 настай уралдаанч хүү Билгүүнманлай унаж түрүү магнайд хурдлууллаа