Мэдээ мэдээлэл

Азийн морин уралдааны холбооны дэд ерөнхийлөгч ноён Гай Сержант Монгол улсад айлчилав

Монгол улсын Шадар сайд, ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболдын урилгаар Азийн морин уралдааны холбооны дэд ерөнхийлөгч,Олон улсын морин уралдааны холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн ноён Гай Сержант Монгол оронд айлчилж байна.

Гай Сержант нь Шинэ Зеландын иргэн бөгөөд Азийн морин уралдааны холбоонд 10 гаруй жил, Олон улсын морин уралдааны холбоонд 2 жил гаруй ажиллаж байгаа Ази болон Олон улсын морины томоохон зүтгэлтэн хүн юм.
Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо 2010 онд Австралийн Сидней хотод болсон Азийн морин уралдааны 33-р бага хурлаар Азийн морин уралдааны холбооны гишүүн орноор элсэж байсан билээ. Тэр цагаас хойш Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо Ази болон номхон далайн орнуудын морины бодлогод санаачлага, идэвхитэй үйл ажиллагаа явуулсны үр дүнд Монголын уяачдын нэр хүнд гадаадад өсөж, Азийн морин уралдааны холбооны бүрэн эрхт гишүүн буюу гүйцэтгэх зөвлөлийн гишүүн болохоор  ажиллаж байна. 
Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо 2011оны 10-р сард Францын Парис хотноо хуралдсан олон улсын морин уралдааны холбооны хуралд ажиглагч орноор оролцож, Олон улсын морин уралдааны холбооны гишүүнээр элсэх хүсэлтээ илэрхийлээд байгаа билээ.
 Ноён Гай Сержантын ажлын айлчлалын гол зорилго нь Монголын Морин Спорт, Уяачдын Холбоог Азийн морин уралдааны холбооны бүрэн эрхт гишүүнээр болох, Олон улсын морин уралдааны холбооны гишүүнээр элсэх энэ ажилд  зөвлөгөө өгөх, ММСУХ-ны үйл ажиллагаа, Монголын хурдан морины уралдааны үйл ажиллагаатай танилцах  зорилгоор Монголын Морин Спорт, Уяачдын Холбоонд 4 хоногийн хугацаатай ажлын айлчлал хийлээ. 
Азийн морин уралдааны холбооны дэд Ерөнхийлөгч ММСУХ-нд айлчилж уяачдын холбооны үйл ажиллагаа, бодлого, бичиг баримт, ирээдүйн ажлын төлөвлөгөөтөй  бүрэн танилцав. Ноён Гай Сержант Морьтон Монголчууд та бүхэн богинохон  хугацаанд гадаад харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлсэнд талархаж байна. Гэхдээ Монголчууд та бүхэн  Ази болон олон улсын морины бодлого, үйл ажиллагаанд одоо байгаагаасаа илүү их идэвхитэй оролцож ажиллахыг хүсэж байна. Азийн морин уралдааны холбооны удирдлага Морьтон Монголчууд та бүхнийг  идэвхи зүтгэлтэй ажиллаж байгааг  анхаарч  Азийн морин уралдааны холбооны бүрэн эрхт гишүүн буюу гүйцэтгэх зөвлөлийн гишүүн болох  энэ ажилд бид анхаарч ажиллах болно. Монголчууд та бүхэн Азийн морин уралдааны холбооны бүрэн эрхт гишүүн буюу гүйцэтгэх зөвлөлийн гишүүн болсноор Ази болон Номхон далайн орнуудын  хэмжээний морины бодлогод оролцож аливаа шийдвэрийг гаргах бүрэн эрхтэй болох юм гэв.   

ММСУХ 21 аймаг, нийслэл хотод уяачдын зөвлөгөөн зохион байгуулна. ММСУХ нийслэл дүүрэг болон хөдөө орон нутагт ажиллаж амьдардаг уяачид, хурдан морины зүтгэлтнүүд, уралдаанч хүүхдүүд, хамтран ажилладаг байгууллага, иргэд, морь сонирхогчдын санал бодлыг сонсож тэдгээрийн дуу хоолой, санал зөвлөмжийг олон нийтэд хүргэх, холбооны бодлого үйл ажиллагаанд тусгаж ажиллах зорилгоор 2012 оноос эхлэн “Монгол уяач 3000” уяачдын Улсын зөвлөгөөнийг улс орон даяар зохион байгуулж байсан уламжлалтай.
МОНГОЛ УЛСЫН 2016 ОН ХАМГИЙН ӨНДӨР ЧАНСААТАЙ ЭРЛИЙЗ ДЭЭД НАСНЫ ХҮЛГҮҮД МОНГОЛ УЛСЫН 2016 ОНЫ ХАМГИЙН ӨНДӨР ЧАНСААТАЙ ЭРЛИЙЗ ДЭЭД НАСНЫ ХҮЛГҮҮД
"Дэлхийн морьтон" сэтгүүл сар бүр хэвлэгдэн гарна Үндэсний уламжлалт хурдан морины уралдаан, хурдан морьтой холбоотой их соёлыг түгээн дэлгэрүүлэх, уламжлан үлдээх чиглэлээр олон шинэ сонирхолтой мэдээ, мэдээллийг бид шуурхай хүргэх болно.