Мэдээ мэдээлэл

“ДЭЛХИЙН МОРЬТОН” СЭТГҮҮЛИЙН ХОЁР ДАХЬ ДУГААР УНШИГЧДЫН ГАР ДЭЭР ОЧЛОО

ММСУХ-ны хэвлэл “Дэлхийн морьтон” сэтгүүлийн хоёр дахь дугаар “Их хурд” уралдааны үеэр уншигчдын гар дээр очлоо

ММСУХ-ны хэвлэл “Дэлхийн морьтон” сэтгүүлийн хоёр дахь дугаар “Их хурд” уралдааны үеэр уншигчдын гар дээр очлоо. ММСУХ-ны 15 жилийн ой болон “Их хурд-5” уралдаанд зориулан гаргасан энэ дугаарт Уяачдын холбоог анх хэн хэн санаачилан, үүсгэн байгуулсан хийгээд ямар зам мөрийг туулан өнөөдрийг хүрсэн тухай дэлгэрэнгүй ярилцлага нийтлэгдсэн байна. Мөн “Нийслэлд Морины цогцолбор босно”, “Хурдан морины унаач хүүхдүүд спортын дэд мастер цол хүртлээ”, “Уяачид энгэрийн тэмдэгтэй боллоо”, “Уяачдын малгай, залааны стандартыг баталлаа” зэрэг ММСУХ-ны эргэн тойронд болж байгаа үйл явдлын мэдээллийг эндээс үзэж болно. “Энэ жил Улсын их баяр наадамд хэний ямар ямар морь түрүүлж айрагдав? Энэ асуултын хариуг эндээс та бүрэн мэдэж болно. Зургаан насны айргийн таван морины зургийг манай сэтгүүл өнгөтөөр хэвлэн нийтэллээ. Мөн өмнөх “Их хурд” уралдаануудын цээжний морьд, энэ 15 жилийн хугацаанд Монгол Улсын “Манлай уяач” цол хүртсэн 50 шахам уяачийн нэрийг эндээс мэдэж болно. “Тод Манлай” уяач Э.Эрдэнэчулуун, “Мон Уран” компанийн захирал аугаа шарга азарганы эзэн Б.Наранхүү нартай хийсэн сонирхолтой ярилцлага нийтэлжээ. Мөн өмнөх дугаарт нийтлэгдсэн Монгол Улсын Тод Манлай уяач Д.Ононгийн цуврал хичээлийн үргэлжлэлийг эндээс уншаарай. Энэ хичээлээс Та Хурдан морийг таних, шинжих, уях сойх талаар нарийн нандин мэдээлэл, мэдлэгийг олж авна. “Дэлхийн морьтон” сэтгүүл уламжлалт 20 гаруй булангаас та шинэ соргог, өөрт хэрэгтэй мэдээллээ аваарай.

2009 оны Монгол улсын үндэсний Их баяр наадам (Их нас) 2009 оны Монгол улсын үндэсний Их баяр наадам /Их насны уралдааны фото/
2010 оны Монгол улсын үндэсний Их баяр наадам (Соёолон) 2010 оны Монгол улсын үндэсний Их баяр наадам (Соёолон)
Монголын уяачдын шинэ жилийн цэнгүүн 2015 Монголын уяачдын шинэ жилийн цэнгүүн SS-club-ийн их танхимд нижгэр болж өнгөрлөө. ММСУХ-ны хамт олон , хөдөө орон нутгаас хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид, уяачид, хурдан морины зүтгэлтнүүд маань нэгэн үдшийг дуутай, хууртай сайхан өнгөрүүллээ.