Мэдээ мэдээлэл

АЗИЙН МОРИН УРАЛДААНЫ ХОЛБООНЫ 35-Р БАГА ХУРАЛД ММСУХ-НЫ ТӨЛӨӨЛӨГЧИД ОРОЛЦЛОО

Бага хуралд Азийн морин уралдааны холбооны гишүүн 25 улсын 1500 гаруй төлөөлөгчид хуран чуулж Азийн морин уралдааны холбооны Гүйцэтгэх зөвлөл, Менежментийн хороо, Азийн морины бүртгэлийн хорооны хурлууд зохион байгуулагдлаа.

Азийн морин уралдааны холбооны ээлжит 35 дугаар Бага хурал энэ сарын 4-8-ны өдрүүдэд Хонконг улсад зохион байгуулагдлаа.  

Тус бага хуралд Улсын Их Хурлын Дэд дарга, ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболд, ММСУХ-ны Дэд тэргүүн Х.Бат-Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын Тод Манлай уяач Д.Даваахүү болон Тэргүүлэгчид болон Ажлын албаны холбогдох хүмүүс эх орноо төлөөлөн амжилттай оролцсон юм.  

Энэ удаагийн Бага хуралд Азийн морин уралдааны холбооны гишүүн 25 улсын 1500 гаруй төлөөлөгчид хуран чуулж Азийн морин уралдааны холбооны Гүйцэтгэх зөвлөл, Менежментийн хороо, Азийн морины бүртгэлийн хорооны хурлууд зохион байгуулагдлаа. 

Монголын морин спорт, уяачдын холбооны Ерөнхийлөгч М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн болон дагалдан яваа төлөөлөгчид дээрх хуралдаанд оролцон Холбооны бодлого, үйл ажиллагаа, цаашдын төлөвлөсөн үйл ажиллагааны талаар танилцуулга мэдээлэл хийж, Азийн морин уралдааны холбооны бодлого, үйл ажиллагааг тууштай дэмжин, гишүүн улсуудтай хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхээ илэрхийллээ.  

 

Хурлын төлөөлөгчид Ази тивийн хэмжээнд морин уралдааны хөгжил, тулгамдсан зарим асуудал болох морин уралдааны нийгэм эдийн засагт оруулах хувь нэмэр, бооцоот уралдааны цаашдын чин хандлага, спортын телевизийн сүүлийн үеийн шилдэг технологи, шударга өрсөлдөөн болон допингын  хяналт,  морьдын шилжилт хөдөлгөөн зэрэг асуудлыг хэлэлцэн тодорхой нэгдсэн шийдэлд хүрсэн байна.

Энэ удаагийн 35 дугаар бага хурлын үеэр Дэлхийд томоохонд  тооцогдох “The Hongkong Jockey club” – морины уралдаан, Азийн цомын төлөөх уралдаан, Хурдан морины хэрэгсэл, дэд бүтэц, үйлдвэрлэлийн талаар үзэсгэлэн худалдаа, Хонконг улстай танилцах аялал зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд явагдлаа.

ММСУХ-ны Хэвлэл мэдээллийн тусгай албаны хүмүүсийг оролцуулан бэлтгэсэн дэлгэрэнгүй мэдээ, мэдээлэл, сурвалжлагыг Та бүхэнд удахгүй цувралаар хүргэх болно.

Мэдэгдэл Мэдэгдэл
Азийн морин уралдааны холбооны 34-р хурал Турк улсын Истанбулд хотод боллоо Хүлэг морьдын туурай чимээ... айл айлын уяанаас хүүхдийн гийнгоо цангинах зун цаг. Ийм л цаг доор Монголын уяачдын холбооны төлөөлөгчид Турк улсыг зорьсон юм.
2010 оны Монгол улсын үндэсний Их баяр наадам (Азарга) 2009 оны Монгол улсын үндэсний Их баяр наадам /Азарганы уралдааны фото/