Мэдээ мэдээлэл

Үндэсний их баяр наадам АХ-ын 90 жил соёолон насны морьдын уралдаан

Тулгар төр байгуулагдсаны 2220 жил, Их Монгол улсын 805 жил, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ойн их баяр наадмын хурдан морьны Соёолон насны уралдаан Хүй долоо худагын торгон дэнжнээ болж Тоосонд нь ороход хийморь сэргэдэг соёолон насны морьд барианд орлоо. Монгол орны дөрвөн зүг найман зовхисоос ирсэн 398 бүртгүүлснээс 310 хурдан буян тоосоо өргөлөө.

Энэхүү уралдаанд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уяач Н.Ижилбаярын хар үрээ магнайдаа тоосгүй түрүүлэн ирж хурсан олноо цэнгүүллээ. Хар соёолон нь Говь-Алтай аймаг болсон баруун бүсийн даншиг наадамд аман хүзүүдэж, Нүүрэнтэй хурд 2011 бүсийн уралдаанд түрүүлж байсан юм. 

Аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Сант сумын уугуул аймгийн Аалдарт уяач С.Ганболдын зээрд хурдаллаа. Булганы хаврын бүсийн уралдаанд аман хүзүүдсэнэнэ хурдан буян эрлийз адуунуудтай эн тэнцүү уралддаг. Энэ цагийн эрхгүй хурдан буянгуудын нэг юм.

АХ-ын 90 жилийн ойн баяр наадмын хурдан соёолонгийн уралдааны айргийн гуравт Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул М.Ганболдын хул үрээ,

 Айргийн дөрөвт Ховд аймгийн Алтай сумын уугуул "Торгоны зам"-ын Ц.Гантөмөрийн Хомоол хүрэн,

 Айргийн тавд Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын ААУяач Ө.Шинэтулгын шарга үрээ хурдаллаа. Шарга үрээ нь Мөнххаан - 2011 Сүхбаатар аймгийн баруун бүсийн уралдаанд түрүүлж байсан юм. Уралдааны үеэр гурван морь эндсэн байна

2019 ОНЫ 21 АЙМАГ, НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ШИЛДЭГ УЯАЧИД МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБОО 2019 ОНЫ ШИЛДЭГ УЯАЧИДДАА ШАГНАЛЫГ НЬ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ.
Их насны морьдын уралдаанд 354 хурдан хүлэг тоосоо өргөлөө. Энэ уралдааны их насны морьдын уралдаанд 354хурдан хүлэг тоосоо өргөлөө.
Монголын Морин Спорт Уяачдын Холбооны уриалга "Монголын хурдан морины уралданы дүрэм"-ийн 4-р зүйлийн 7-д зааснаар Монгол улсад өвлийн улиралд буюу намрын дунд сарын 17-ноос дараа жилийн хаврын тэргүүн сарын шинийн 3-ныг хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон байдаг.