Мэдээ мэдээлэл

ММСУХ шилдэг 9 хурдан морь унаач хүүхдүүдээ “Авьяас” алтан медалиар шагнав

2010 онд зохиогдсон Их хурд, улс бүсийн уралдаанд хамгийн өндөр амжилт үзүүлсэн 9 хурдан морь унаач хүүхдүүдэд Хүүхдийн төлөө газрын “АВЬЯАС” алтан медалиар шагнаж урамшлуулаа.

1.     Эхтайваны Итгэлт “Агт-Эрдэнэ” гал уяа. Их хурд, улс, бүсийн уралдаанаас 3 түрүү, 5айраг

2.      Батмөнхийн Билэггүн  “ОД” гал уяа. Их хурд, Улс, Бүсийн                уралдаанаас 3 түрүү,   2 айраг

3.     Гүрсэдийн Тэмүүжин “Унаган хурд” гал уяа.  Их хурд, улс, Бүсийн уралдаанаас 3түрүү,    1айраг

4.     Баянмөнхийн Мөнхтулга Сүхбаатар аймаг Дарьганга сум улс,бүсийн уралдаанаас 2 түрүү, 3айраг

5.     Спортын дэд мастер Б.Мягмарсүрэн “Босоохүлэг” гал уяа. Их хурд, Улс, Бүсийн уралдаанаас 1түрүү, 8 айраг

6.      Батгэрэлийн Гантулга Төв аймаг Сэргэлэн сум. Их хурд, Улс, Бүсийн уралдаанаас 1түрүү, 8 айраг

7.      Төмөрбаатарын Мягмарсүрэн Өвөрхангай аймгийн Богд сум.  Улс, Бүсийн уралдаанаас1түрүү 4айраг

8.      Батболдын Лхагвадорж Төв аймгийн Алтан булаг сум. Их хурд, Улс, Бүсийн уралдаанаас 1түрүү, 3айраг

9.      Нямдоржийн Одгэрэл "Морин Эрдэнэ" гал уяа.  Улс, Бүсийн уралдаанаас 1 түрүү 3айраг

Тавантолгой ХК-ийн түүхт 50 жилийн ой “ГОВИЙН БҮСИЙН ХУРД-2016” уралдааны хурдан эрлийз дунд насны албан ёсны цуваа 1.Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Базарширийн Доржпүрэвийн хүрэн үрээг уралдаанч хүү Энхбаатарын Мягмардорж унаж түрүү магнайд хурдлууллаа
ТАВАНТОЛГОЙ ХК-ИЙН 50 ЖИЛИЙН ОЙ “ГОВИЙН БҮСИЙН ХУРД 2016 “ УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Монголын Морин Спорт Уяачдын Холбооноос оруулсан саналын дагуу Монгол Улсын Засгын Газрын 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор Говийн бүсийн уралдааныг Өмнөговь аймагт зохион байгуулахаар болж 7 сарын 29-31 өдрүүдэд Тавантолгой ХК-ийн түүхт 50 жилийн ойн баяр наадмын үйл ажиллагаатай хамтатган Өмнөговь аймгийн Цогццэций сум буюу алдарт Говь шанхын хурдны өлгий нутагт амжилттай зохион байгууллаа
“Сэцэнханы хурд-2016” зүүн бүсийн уралдааны хурдан дааганы албан ёсны цуваа 1.Хэнтий аймгийн Дархан сумын уугуул Н.Донойдоон Хээр даагыг уралдаанч хүү Н.Чинчулуун унаж түрүү магнайнд хурдлууллаа