Мэдээ мэдээлэл

ТАВАНТОЛГОЙ ХК-ИЙН 50 ЖИЛИЙН ОЙ “ГОВИЙН БҮСИЙН ХУРД 2016 “ УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монголын Морин Спорт Уяачдын Холбооноос оруулсан саналын дагуу Монгол Улсын Засгын Газрын 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор Говийн бүсийн уралдааныг Өмнөговь аймагт зохион байгуулахаар болж 7 сарын 29-31 өдрүүдэд Тавантолгой ХК-ийн түүхт 50 жилийн ойн баяр наадмын үйл ажиллагаатай хамтатган Өмнөговь аймгийн Цогццэций сум буюу алдарт Говь шанхын хурдны өлгий нутагт амжилттай зохион байгууллаа

Монголын Морин Спорт Уяачдын Холбооноос Тэргүүн дэд Ерөнхийлөгч Дашзэвгийн Дагвадорж, тэргүүлэгч гишүүн Дундговь аймгийн “Нарны хүлэг” МСУХ-ны тэргүүн Цэвэлсодномын Ганхүү, Өмнөговь аймгийн “Өмнийн говийн хүлэг” МСУХ-ны тэргүүн Хүүгийн Түмэнбаяр нар хурдан морины салбар хорооны үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаа.

Баяр наадмын хурдан морины комиссын даргаар Тавантолгой ХК-ийн ТУЗ-ын гишүүн Ц.Мөнхдэлгэр, дэд даргаар Тавантолгой ХК-ийн инежнер З.Эрдэнэбаяр,  нарийн бичгийн даргаар Орон нутаг хариуцсан төлөөлөгч Б.Тогтох нар томилогдон Зэвсэгт хүчний 167 дугаар анги, Өмнөговь аймгийн цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Өмнөговь аймгийн онцгой байдал, Өмнөговь аймгийн ХХААГ, Цогтцэций сумын сум дундын эмнэлэг зэрэг төрийн байгууллагуудын албан хаагчдаас бүрдсэн  25 гишүүнтэй үндсэн комисс ажиллав. Мөн цэвэр цусны болон эрлийз морьдыг ангилах дэд комиссын даргаар Цогтцэций сумын тамгийн газрын ларга Х.Батдэлгэр томилогдон 6 гишүүнтэй нас насны даамлуудын хамт үйл ажиллагаа явууллаа. Энэ удаагийн баяр наадмыг төрийн холбогдох байгууллагууд, Морин спорт уяачдын холбоо, тэргүүлэгчдээс бүрдсэн 45 хүн оролцож зохион байгуулж явууллаа.

Хурдан морь зохион байгуулах комисс хэсэг баяр наадмын хурдан морины уралдаанаас өмнө 4 удаа, баяр наадмын үеэр 3 удаа хуралдаж тодорхой асуудлуудыг шийдвэрлэж, тухай бүр протокол хөтлөн шийдвэр гаргаж ажилласан болно.

Баяр наадмын бэлтгэл ажлын  хүрээнд хурдан морь уралдах зам, замын чиглэлийг тогтоох, зам дагуух айлууд нүүлгэж комиссын дарга Ц.Мөнхдэлгэр, нарийн бичгийн дарга Б.Тогтох  нар 2-3 удаа холбогдох гишүүдийн хамт морин уралдааны замд ажилласан болно.

            Хурдан морьдын уралдааны зохион байгуулалтын талаар: Тавантолгой ХК-ийн 50 жил Говийн бүсийн хурд 2016 баяр наадмаар нийт 9 насны морьдын уралдааныг 2016 оны 07 дугаар сарын 29, 30,31-ний өдрүүдэд зохион явууллаа.

07 дугаар сарын 29-ний өдөр эрлийз дээд, эрлийз дунд, эрлийз бага насны морьдын уралдаан, 7 дугаар сарын 30-ны өдөр азарга, соёолон, хязалан, даага насны морьдын уралдаан,  7 дугаар сарын 31-ний өдөр их нас, шүдлэн насны уралдаан зэрэг зохион байгуулав.

1. Эрлийз дээд нас                 (21 км)

2. Эрлийз дунд нас                (14 км)

3. Эрлийз бага нас                 (11 км)

4. Азарга                                 (21 км)

5. Их нас                                 (24 км)

6. Соёолон                              (21 км)

7. Хязаалан                             (17 км)

8. Шүдлэн                               (14 км)

9. Даага                                   (11 км) 

Тавантолгой ХК-ийн 50 жилийн ой, Говийн бүсийн хурд 2016 хурдан морины уралдаанд Өмнөговь, Дундговь, Сүхбаатар, Дорноговь, Завхан, Ховд, Говь-Алтай, Төв, Өвөрхангай, Говьсүмбэр, Архангай, Дорнод, Увс, Хэнтий зэрэг 14 аймгийн 600 гаран хүлэг тоосоо өргөлөө.

Уралдаанд МУ-ын тод манлай уяач Д.Бат-Эрдэнэ, Д.Дагвадорж, А.Батсүх, С.Ганхуяг МУ-ын манлай уяач Д.Эрдэнэчулуун, Н.Хүрлээ, Б.Далай, Б.Өлзий МУ-ын алдарт уяач Б.Баярсайхан, Д.Цогтбаяр Т.Батзориг, Г.Мөнхсайхан зэрэг улс аймгийн алдар цолтой эрхэм уяачид ирж наадам өргөн дэлгэр сайхан боллоо. Хурдан морины уралдааны зохион байгуулалтыг сайтар ханган ажилласны үр дүнд хүүхэд унаж гэмтэх, морь бэртэх, дутуу эргэх зэрэг ямар нэгэн зөрчил дутагдал гомдол гарсангүй. Хурдан морины унаач хүүхдийн аюулгүй байдал, хамгаалалтын хувцасны иж бүрдлийг ханган ажиллав. Уралдааны замд 2 хүүхэд мориноос унасан бөгөөд ямар нэгэн  хүндэл гараагүй болно. Хурдан морины уралдаан зохион байгуулах комисс хурдан морьдын уралдааны үеэр 4 өргөдөл гомдлыг хүлээн авч шуурхай хуралдан асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажиллав

Тэртээх 1966 оноос үйл ажиллагаагаа эхлүүлж байсан ууган уурхай Тавантолгой ХК-ийн түүхт 50 жилийн ойн баяр наадамд 128 бөх зодоглож Шинэхэн Аварга Ч.Санжаадамба, Улсын заан начингууд болон газар газрын хүчитнүүд эр бяр, авхаалж самбаагаа сорин барилдаж, 90 гаруй Улсын алдар цолтой мэргэн харваачид нь цэц мэргэнээ шалгаж, Шагайн харваачидын оноо мэргэн, уухай цээлээ шалгаж, Хүндэт зочид хуран цуглан, нутгийн зон олны магнайг тэнийлгэсэн сайхан наадам боллоо.

Монгол Улсын Тод Манлай Уяач Д.Ганбаатар “Молор эрдэнэ” одонгоор шагнагдлаа Монголчууд 2000 жилийн тэртээгээс хүлэг сайн морьдынхоо шандас юуг сорин уралдуулж, ид хавыг нь гайхуулсаар ирсэн баялаг түүхтэй ард түмэн. Морин уралдаан, Монгол наадам бол баяр цэнгэл төдий бус нүүдэлчин Монгол түмний ахуй амьдрал, зан заншлын толь болсон соёлын томоохон өв, цаашлаад тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг юм.
Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой , Баруун бүсийн хурдан шүдлэнгийн уралдааны албан ёсны цуваа 1.Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Б.Тэмүүлэнгийн хээр үрээг уралдаанч хүү Анхбаяр унаж түрүү магнай хурдлууллаа
Монголын уяачид олон улсын морины “Hippologica-2009” үзэсгэлэнд амжилттай оролцоод ирлээ. Монголын уяачдын төлөөлөл ХБНГУ-ийн нийслэл Берлин хотноо 2009*12*10-13 ны өдрүүдэд болсон олон улсын морины “Hippologica-2009” үзэсгэлэнд амжилттай оролцоод ирлээ.