Мэдээ мэдээлэл

Тавантолгой ХК-ийн түүхт 50 жилийн ой “ГОВИЙН БҮСИЙН ХУРД-2016” уралдааны хурдан эрлийз дунд насны албан ёсны цуваа

1.Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Базарширийн Доржпүрэвийн хүрэн үрээг уралдаанч хүү Энхбаатарын Мягмардорж унаж түрүү магнайд хурдлууллаа

2. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Хүүгийн Түмэнбаярын зээрд халзан үрээг уралдаанч хүү  Эрдэнээгийн Баярмаа унаж аман хүзүүнд хурдлууллаа
3. Өмнөговь аймгийн Баяндалай сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Раднаагийн Бадрахын бор үрээг уралдаанч хүү Батбаярын  Буяннэмэх унаж айргийн гуравт хурдлууллаа
4. Өмнөговь аймгийн Булган сумын уугуул Аймгийн Алдарт Уяач  Оргойн Мөнхнасангийн хонгор үрээг уралдаанч хүү Оргилсайханы Төгөлдөр унаж айргийн дөрөвт хурдлууллаа 
5. Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын уугуул Чимэддоржийн Мөнхбаярын сартай хүрэн үрээг уралдаанч  Цэрэндондовын Отгонбаатар унаж айргийн тавд хурдлууллаа

“Их хурд 8” азарганы уралдаанд Баасансүрэнгийн Нямжавын улаан хээр Түрүү магнайд хурдаллаа Гурван жил тутам Засгийн газрын тогтоолоор зохион байгуулагддаг “Шигшмэл хурдан морьдын “Их Хурд-8” уралдаан  азарганы уралдаанаар эхэллээ.
“Булганхангайн хурд-2015” хангайн бүсийн уралдааны хурдан эрлийз дунд насны албан ёсны цуваа 1.Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Монгол Улсын Манлай Уяач Намжилцэрэнгийн Даш-Өлзийн цавьдар үрээг уралдаанч хүү 10 настай Х.Содномдорж унаж түрүүлгэлээ
АЗИЙН МОРИН УРАЛДААНЫ ХОЛБООНЫ 35-Р БАГА ХУРАЛД ММСУХ-НЫ ТӨЛӨӨЛӨГЧИД ОРОЛЦЛОО Бага хуралд Азийн морин уралдааны холбооны гишүүн 25 улсын 1500 гаруй төлөөлөгчид хуран чуулж Азийн морин уралдааны холбооны Гүйцэтгэх зөвлөл, Менежментийн хороо, Азийн морины бүртгэлийн хорооны хурлууд зохион байгуулагдлаа.