Мэдээ мэдээлэл

Дуучин А.Хосбаяр, Д.Мөнхбат.

Энэ бол нэрт дуучин П.Адарсүрэн агсны дуулж олны хүртээл болгосон "Тод магнай" дуу юм. Яруу найрагч Ж.Шагдар, хөгжмийн зохиолч Х.Сэргэлэн нарын хамтын уран бүтээл тус дуу нь алтан үеийн хитүүдийн нэг билээ

Доохноо болбол замын хар алхаатай
Дээхнээ болбол задгай суман хатираатай
Адуун сүргийн манлай болон дүүхэлзсэн 
Эзэндээ ээлтэй эмнэг догшин морь мину зэ

Уужуу талдаа усан тэлмэн жороотой
Уулын даваанд шандас цуцаж сульдаагүй
Улайдам халуунд уулын салхийг сүүгүүлээд
Намайгаа жаргаасан насны жавхлан морь мину зэ

Наадамд болбол торгон жолоо сунгаатай
Найман ганзага сугсран наадах гараатай
Согоо чих нь солбин солбин сортолзоод 
Хулангийн шинжтэй хурдан гавшгай морь мину зэ

Даяар олондоо даамай хурдан алдартай
Аргамагийн толгойгоо айраг сүүгээр мялаалгаастай
Нэгдлийн сүргээс нэр нь анх тодорсон
Түмний магнай төгөлдөр хурдан морь мину зэ... 
 

УДИРДАХ АЖИЛТНЫ АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН ММСУХ –ны “Удирдах ажилтны анхдугаар зөвлөгөөн”-ийг тавдугаар сарын 16-нд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
Үндэсний их баяр наадмын хурдан эрлийз дээд насны албан ёсны цуваа 1. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Дагвадоржийн Жамъяаны халиун азаргыг 12 настай Батбуянгийн Цэрэндаваа унаж түрүүлгэлээ
Эрдэнэт хотын 40 жилийн ой “Эрдэнэт хурд-2016”хангайн бүсийн уралдааны азарганы албан ёсны цуваа 1.Орхон аймгийн Жаргалант сумын уугуул Ганбатын Баярцэнгэлийн Зээрд азаргыг 11 настай уралдаанч хүү Ч.Өнөрхүү унаж түрүү магнайд хурдлууллаа.