Мэдээ мэдээлэл

ММСУХ-ны “Алтан морь” шагналыг гардуулах ёслол болов.

ММСУХ-ны “Алтан морь” шагналыг гардуулах ёслол болов.

Монголын  хурдан морины уралдааныг хөгжүүлэх үйлсэд өөрийн оюун ухаан, бие сэтгэл, хөрөнгө хүчээ зориулан, ММСУХ-ны бодлого үйл ажиллагааны хүрээнд амжилттай ажиллаж, Монголын үндэсний их өв соёл хурдан морины уралдааны түүхэнд гарамгай гавьяа байгуулсан хурдан морин зүтгэлтэнд олгох“Алтан морь” шагналыг ММСУХ-ноос санаачилан бий болгожээ. “Алтан морь” шагнал нь тухайн жилдээ хурдан морины үйлсэдонцгой амжилт гаргасан байгууллага, иргэнд олгож байх юм. Анхны “Алтан морь” шагналыг ММСУХ-ны шилдэг ивээн тэтгэгчээр 3 жил дараалан  шалгарч, “Их хурд-5” уралдааны ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан “Ажнай шарга” гал уяаны уяач Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул Батсүхийн Наранхүүд ММСУХ-ны Ерөнхийлөгч, Монгол Улсын Шадар сайд Миеэгомбын Энхболд гардууллаа. 
“Алтан морь” шагнал нь ногоон хаш суурин дээр цул мөнгөөр цутгаж алтаар шарсан ММСУХ-ны лого бүхий Алтан гэрэгэ, түүний өмнө эртний Хүннүгийн үеийн олдвор болох цул мөнгөөр цутгаж урласан Мөнгөн морийг монгол дарханы аргаар урлаж дахин давташгүй урлагийн бүтээл болгожээ.  Мөн “Алтан морь” шагналын одон нь цул мөнгөөр цутгаж морийг нь алтаар товойлгон урласан уяачдын эрхэм дээд шагнал болжээ.

Хангайн бүсийн хурд-2009 уралдааны хурдан шүдлэн барианд орлоо Хангайн бүсийн хурд-2009 уралдааны хурдан шүдлэн барианд орлоо. 230 гаруй хурдан шүдлэн насны морьд гарааны зурхайгаас хөдөлснөөс
"Дэлхийн морьтон" сэтгүүл сар бүр хэвлэгдэн гарна Үндэсний уламжлалт хурдан морины уралдаан, хурдан морьтой холбоотой их соёлыг түгээн дэлгэрүүлэх, уламжлан үлдээх чиглэлээр олон шинэ сонирхолтой мэдээ, мэдээллийг бид шуурхай хүргэх болно.