Мэдээ мэдээлэл

ММСУХ-ны “Алтан морь” шагналыг гардуулах ёслол болов.

ММСУХ-ны “Алтан морь” шагналыг гардуулах ёслол болов.

Монголын  хурдан морины уралдааныг хөгжүүлэх үйлсэд өөрийн оюун ухаан, бие сэтгэл, хөрөнгө хүчээ зориулан, ММСУХ-ны бодлого үйл ажиллагааны хүрээнд амжилттай ажиллаж, Монголын үндэсний их өв соёл хурдан морины уралдааны түүхэнд гарамгай гавьяа байгуулсан хурдан морин зүтгэлтэнд олгох“Алтан морь” шагналыг ММСУХ-ноос санаачилан бий болгожээ. “Алтан морь” шагнал нь тухайн жилдээ хурдан морины үйлсэдонцгой амжилт гаргасан байгууллага, иргэнд олгож байх юм. Анхны “Алтан морь” шагналыг ММСУХ-ны шилдэг ивээн тэтгэгчээр 3 жил дараалан  шалгарч, “Их хурд-5” уралдааны ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан “Ажнай шарга” гал уяаны уяач Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул Батсүхийн Наранхүүд ММСУХ-ны Ерөнхийлөгч, Монгол Улсын Шадар сайд Миеэгомбын Энхболд гардууллаа. 
“Алтан морь” шагнал нь ногоон хаш суурин дээр цул мөнгөөр цутгаж алтаар шарсан ММСУХ-ны лого бүхий Алтан гэрэгэ, түүний өмнө эртний Хүннүгийн үеийн олдвор болох цул мөнгөөр цутгаж урласан Мөнгөн морийг монгол дарханы аргаар урлаж дахин давташгүй урлагийн бүтээл болгожээ.  Мөн “Алтан морь” шагналын одон нь цул мөнгөөр цутгаж морийг нь алтаар товойлгон урласан уяачдын эрхэм дээд шагнал болжээ.

МОРЬТОН МОНГОЛЧУУД ШАГНАЛЫН ХУРТАЙ БАЙНА. ММСУХ-ны тэргүүлэгч Н.Баянмөнх "Соёлын гавьяат зүтгэлтэн" боллоо.
Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан Баторшил өргөх даншиг, Төвийн бүсийн хурд-2015 уралдааны хязаалангийн цуваа 1.Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул Аимгийн Алдарт Уяач Я. Бат-Өлзийн Хар хязааланг Т.Алтанцоож хүү унаж түрүүлгэлээ