Мэдээ мэдээлэл

Хангайн бүсийн хурд-2009 уралдааны хурдан шүдлэн барианд орлоо

Хангайн бүсийн хурд-2009 уралдааны хурдан шүдлэн барианд орлоо. 230 гаруй хурдан шүдлэн насны морьд гарааны зурхайгаас хөдөлснөөс

1-т Төв аймгийн Батсүмбэр сумын харъяат ХХААХҮЯ-ны Тариалан дэмжих сангийн захирал МУ-ын манлай уяач Ц.Батсайханы хонгор үрээ тархинд явсаар тавьлингийн үзээр дээрээс урдаа явсан морьдыг гүйцэж тод магнай торгон жолоогоо өргөлөө. Энэ хонгор үрээ дааган насандаа төвийн бүсийн Заамар-2008 уралдаанд мөн түрүүлж байсан хурдан хүлэг билээ.

2-т Өмнөговь аймгийн Баяндалай сумын уугуул Хүрээдөл ХХК-ний захирал Р.Бадрахын сартай хонгор үрээ уралдааны турш хурдан шүдлэн морьдыг хөтөлж явсан боловч барианы зурхайд орохдоо аман хүзүүллээ. Сартай хонгор үрээ энэ жил улсын наадамд түрүүлж байсан хурдан хүлэг юм.

3-т Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Алтай констракшн ХХК-ний захирал Х.Бат-Эрдэнийн сартай хээр үрээ айргийн 3-т хурдлав. Сартай хээр үрээний уяа сойлгийн МУ-ын алдарт уяач Бат-Өлзий тааруулжээ.

4-т Агт-Эрдэнэ галын залуу уяач Буянтогтохын уясан Булган аймгийн харъяат Түмэнжаргалын зээрд айргийн 4-т хурдлав.

5-д Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харъат Энхтайваны саарал үрээ айргийн тавд хурдалж наадамчин олныг баясгав. Айргийн тавд хурдалсан саарал үрээ Говьсүмбэр аймгийн харъяат МУ-ын алдарт уяач Ч.Цэрэндэжидийн унаган адуу юм байна.

"Дэлхийн морьтон" сэтгүүл сар бүр хэвлэгдэн гарна Үндэсний уламжлалт хурдан морины уралдаан, хурдан морьтой холбоотой их соёлыг түгээн дэлгэрүүлэх, уламжлан үлдээх чиглэлээр олон шинэ сонирхолтой мэдээ, мэдээллийг бид шуурхай хүргэх болно.
МАНАЙ УЯАЧДЫН ХОЛБОО АЛЬ НЭГ НАМ ХЭСЭГ БҮЛЭГ ХҮМҮҮСИЙН ТӨЛӨӨ БИШ НИЙТ УЯАЧДЫНХАА ТӨЛӨӨ АЖИЛЛАСААР ИРСЭН ГАЛЫН БАТТӨМӨР:ММСУХ-г санаачлагч, үүсгэн байгуулагчдын нэг, Монгол Улсын алдарт уяач Галын Баттөмөртэй холбооны хөгжил дэвшлийн талаар ярилцлаа.
Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан шүдлэн насны уралдааны бичлэг Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан шүдлэн насны уралдаанд газар газрын шандаст 233 хүлэг бүртгүүлснээс 91 нь гарааны зурхайгаас нэгэн зэрэг эргэснээс: