Мэдээ мэдээлэл

Тавантолгой ХК-ийн түүхт 50 жилийн ой “ГОВИЙН БҮСИЙН ХУРД-2016” уралдааны хурдан соёолонгийн албан ёсны цуваа

1.Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Наранцэцэгийн Амгалангийн хээр үрээг уралдаанч хүү Гансүхийн Энхболд унаж түрүү магнайд хурдлууллаа

2.Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул Аймгийн Алдарт Уяач  Дашдэлэгийн Сүхбаатарын хонгор халзан үрээг уралдаанч хүү Сүхбаатарын Батхүү унаж аман хүзүүнд хурдлууллаа

3.Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Цэдэвийн Энхжаргалын Толин үрээг уралдаанч хүү Баттогтохын Батбилэг унаж айргийн гуравт хурдлууллаа

4.Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул Госрондамбын Энхбаатарын хул үрээг уралдаанч Энхбаатарын Дагвадорж унаж айргийн дөрөвт хурдлууллаа 

5. Дундговь аймгийн Хулд сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Нэргүйн Батжаргалын халиун үрээг уралдаанч хүү Эрхэмбаатарын Ширчин унаж айргийн тавд хурдлууллаа

6.Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уугуул Шоовдорын Батмөнхийн хонгор үрээг уралдаанч хүү Төмөрийн Отгонжаргал унаж хурдлууллаа

7. Завхан аймгийн Алдархаан сумын уугуул н.Мөнхсайханы улаан үрээг уралдаанч хүү Батхүүгийн Ундрахбаяр унаж хурдлууллаа

8. Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул Эрдэнэсүрэнгийн Төрмандахын хүрэн үрээг уралдаанч хүү Г.Батхүү унаж хурдлууллаа

9. Өмнөговь аймгийн Манлай сумын уугуул Өөдөсийн Мөнхтайваны хул үрээг Ууганбаярын Мандахбаяр унаж хурдлууллаа

10.Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул Хуягбаатарын Доржхоролын хул үрээг Доржхоролийн Билэгдэмбэрэл унаж хурдлууллаа

ММСУХ-ны “МОНГОЛ-УЯАЧ” шинэ жилийн цэнгүүнд хүрэлцэн ирэхийг урьж байна Дөмөг сайн морьдынхоо хатан туураар Дөрвөн их далайг цалгиулж, таван уудам тивийг доргиож Тугийн зэв шиг шулуун зоригоороо Тусгаар тогтнол, түүх соёлоо Туурайн хүлгийнхээ зоон дээр тунхагласан Эзэн богд Чингис хааныхаа гал голомтыг Энэ цагт мандаан бадрааж яваа Эрдэм төгс уяачид, унаач хүүхдүүд, хурдан морины зүтгэлтнүүд та бүхний шинэ жилийн цэнгүүн
Азийн морин уралдааны холбооны дэд ерөнхийлөгч ноён Гай Сержант Монгол улсад айлчилав Монгол улсын Шадар сайд, ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболдын урилгаар Азийн морин уралдааны холбооны дэд ерөнхийлөгч,Олон улсын морин уралдааны холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн ноён Гай Сержант Монгол оронд айлчилж байна.
"МОРЬТНЫ ХИЙМОРЬ" АЯН "МОРЬТНЫ ХИЙМОРЬ" АЯН