Мэдээ мэдээлэл

Тавантолгой ХК-ийн түүхт 50 жилийн ой “ГОВИЙН БҮСИЙН ХУРД-2016” уралдааны хурдан хязаалангийн албан ёсны цуваа

1. Дундговь аймгийн Хулд сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Нэргүйн Батжаргалын шарга үрээг уралдаанч хүү Эрхэмбаатарын Ширчин унаж түрүү магнайд хурдлууллаа 2. Дундговь аймгийн Хулд сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Сосорын Мөнхбатын хүрэн үрээг уралдаанч хүү Гансүхийн Энхболд унаж аман хүзүүнд хурдлууллаа

3. Увс аймгийн Тэс сумын уугуул Юнэрэнгийн Төгсжаргалын хонгор үрээг уралдаанч хүү Эрдэнэбулганы Дөлгөөнтамир унаж айргийн дөрөвт хурдлууллаа

4.Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, Монгол Улсын Тод Манлай Уяач Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн бор үрээг уралдаанч хүү Мөнхсайханы Мөнх-Эрдэнэ унаж айргийн дөрөвт хурдлууллаа


5.Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул,  Аймгийн Алдарт Уяач  Гомбожавын Баярцогтын  ногоон үрээг уралдаанч хүү Цэрэндондовын Отгонбаатар унаж айргийн тавд хурдлууллаа

6. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул Чулууны Ганцогтын хүрэн үрээг уралдаанч хүү Батболдын Жигүүр унаж хурдлууллаа

7. Өмнөговь аймгийн Ханхонгор сумын уугуул Борхүүгийн Төрбатын хээр үрээг уралдаанч хүү Х.Бүрэнбаатар унаж хурдлууллаа

8. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул Эрдэнэ-Очирын Энхтайваны шарга үрээг уралдаанч хүү Энхбаатарын Түвшинтөгс унаж хурдлууллаа

9. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Монгол Улсын Тод Манлай Уяач Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн хонгор халзан үрээг уралдаанч хүү Хүрэлбаатарын дөлгөөн унаж хурдлууллаа

10. Дундговь аймгийн Хулд сумын уугул Болдын Будхүүгийн саарал үрээг уралдаанч хүү Будхүүгийн Гансүх унаж хурдлууллаа

158 хурдан даага уралдлаа Үндэсний их баяр наадам, Их монгол улс байгуулагдсаны 803 жилийн ой, Ардын хувьсгалын 88 жилийн ойн хурдан морины уралдааны хөөрхөн дааганы уралдаанд газар газраас цугласан 183 даага бүртгүүлсэнээс 158 даага гарааны зурхайгаас гарсан.
Эрдэнэт хотын 40 жилийн ой “Эрдэнэт хурд-2016”хангайн бүсийн уралдааны хурдан ихнасны албан ёсны цуваа 1.Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Намсрайжавын Зоригтын Хул морийг 12 настай уралдаанч хүү Даваадоржийн Онон унаж түрүү магнайд хурдлууллаа
Амгалан төрийн ажнай шарга азарганы төл ирээдүйн түмэн эхээр тодорлоо “Ирээдүйн түмэн эх” хурдан дааганы уралдаан дөрөв дахь жилдээ амжилттай зохиогдож өнгөрлөө.