Мэдээ мэдээлэл

УЛСЫН ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГАСАН УЯАЧДЫН МАТЕРИАЛ АВЧ БАЙНА.

2021 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл Улсын цолны болзол хангасан уяачдын материал хүлээн авч байна.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 8.6 дэх зүйлд заасны дагуу Монгол Улсын Алдарт, Манлай, Тод манлай уяач цолны болзол хангасан уяачид материалаа 2021 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн дотор ММСУХ-ны Ажлын албанд ирүүлнэ үү.

Жич: Цолны материал ирүүлэхдээ МУ-ын цол хүртэх, одон медалиар шагнуулахаар өргөн мэдүүлсэн хүний анкет, Улсын баяр наадмын болон Засгийн газрын шийдвэрээр хийж байгаа шигшмэл, бүсийн уралдааны хурдан морины уралдаанд хурдан морь нь ямар амжилт гаргасан болохыг он цагийн дарааллаар жагсааж бичих бөгөөд өргөмжлөлийг нь нотариатаар батлуулж ирүүлнэ.

Лавлах утас: 77335544, 88048267,

 

Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан азарганы бичлэг Газар газрын шандаст 193 хүлэг бүртгүүлснээс 172 нь гарааны зурхайгаас нэгэн зэрэг эргэснээс...
Дэлхийн дээд амжилт тогтоосны 1 жилийн ойн ярилцлага Тэртээ 18-жилийн өмнө отрийн бор гэрт үүсч байгуулагдсан Уяачдын холбоо холбоо дэлхийн дээд амжилт эвдээд хамтдаа зогсож байна.